UBLife Logo
Дэлхий

Сургууль руу халдаж магадгүй хэмээн сэрэмжилж өөрийн хүүгээ цагдаад мэдэгджээ

Сургууль руу халдаж магадгүй хэмээн сэрэмжилж өөрийн хүүгээ цагдаад мэдэгджээ

Николь Шуберт гэх 41 настай бүсгүй өөрийн 17 настай хүүгийн тэмдэглэлийн дэвтрийг гэрээ цэвэрлэж байх үедээ олжээ. Тэрхүү дэвтэр дээр хүү нь эхлээд өглөөний 5 цагт ээж рүүгээ халдаж, дараа нь Вашингтон мужийн ахлах сургууль руу өдрийн 12:20-д зэвсэгт халдлага хийх төлөвлөгөө гарган бичсэн байжээ. Дээрээс нь тэр чадахаараа олон хүнийг хороож, үхтлээ тэмцэж, болохгүй бол сүүлд нь өөрийгөө хорооно хэмээсэн байжээ.

Бүсгүй "Good Morning America" нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа "Миний төрүүлж, өсгөсөн хүү ийм зүйл бодож явсныг мэдэх үнэхээр аймшигтай байсан, би үнэхээр, үнэхээр шархалсан" хэмээжээ.

Тус тэмдэглэлийн дэвтэр цагдаа нарын гарт очиход хүү тэдэнд "Энэ бол ердөө зохиол" хэмээн хэлсэн байна. Николь дэвтрийг олсноос хойш хэдхэн цагийн дараа цагдаад мэдэгдсэн бөгөөд зөн совингоо дагасан, мөн хүүгээ ийм зүйл бичиж, бодож байгааг анзаарсан учир засан хүмүүжүүлэх газар байлгасан нь хүүд нь илүү аюулгүй хэмээн боджээ. 

Гэвч хүүгийн өрөөнөөс гар аргаар хийсэн тэсрэх бөмбөг олдож, шүүхээс түүнийг гэм буруутай хэмээн үзсэн байна. Хүү засан хүмүүжүүлэх хөтөлбөрт хамрагдан шоронд байгаа бөгөөд 2019 онд болсон энэхүү хэрэг сая хоёр сарын өмнө болсон Техасын бага сургууль дахь халдлагын сэтгэл өвдөм гэмт хэргийн дараагаас дахин сөхөгдөж, олон хүнд сэрэмжлүүлэг болох үүднээс цацагдсан байна.

"Хэрэв нэг хүн, нэг л хүүхдийг аврах боломж байвал түүнийг заавал ашиглах ёстой. Хэдий тэдэнд таалагдахгүй байлаа ч хүүхдийнхээ төлөө, бас бусад хүмүүсийн аюулгүй байдлын төлөө эцэг эхчүүд бид анхааралтай байх үүрэгтэй" хэмээн Николь нэмж хэлсэн юм. Тэрээр хүүгээ цагдаад өгсөн явдалдаа харамсаагүй гэдгээ хэлсэн бөгөөд хүмүүсийн амь насыг хамгаалах нь хамгийн чухал зүйл гэдгийг онцолсон юм.

Эх сурвалж: Dailymail.co.uk

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
6
1
1
0
6
1
2
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.