Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

"Joker: Folie A Deux" киноны албан ёсны нээлтийн тов зарлагдлаа


Найруулагч Тодд Филиппс болон жүжигчин Хоакин Феникс нарын гайхамшигт бүтээл "Joker"-ийн хоёрдугаар анги гарахаар болсон мэдээ өнгөрөгч тавдугаар сард цацагдаж, олон хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөсөн билээ.

2019 онд гарсан "Joker" нь "R" буюу насанд хүрэгчдийн ангилал дахь хамгийн их ашиг орлого олсон буюу дэлхий даяар 1.7 тэрбум долларын ашиг олсон билээ. 

Мөн Оскарын шагнал гардуулах ёслолоос жүжигчин Хоакин Феникс "Шилдэг эрэгтэй гол дүр"-ийн шагналыг хүртэж, хөгжмийн зохиолч Хильдур Гуднадоуттир "Joker" киноны хөгжмөөрөө мөн Оскар хүртсэн юм. 

Хүмүүсийг хамгийн ихээр гайхшруулсан зүйл гэвэл ирэх анги мюзикл хэлбэрээр хийгдэх болсон мэдээ юм.

Мөн дуучин, жүжигчин Лэйди Гагаг тус кинонд тоглох өндөр магадлалтай байгааг дурдсан билээ. Учир нь дараагийн ангид Харли Квинн орж ирэх шум гараад буй.

"Deadline" сайтын мэдээлснээр Joker: Folie A Deux кино 2024 оны 10 сарын 4-нд нээлтээ хийх гэнэ. Юу болохыг бүгдээрээ харах л үлдлээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
21 цагийн өмнө
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
2
Өчигдөр
tvN-ий түүхэн дэх хамгийн өндөр хандалттай 15 драм
3
Уржигдар
Гэртээ кино үзээд бэлэг аваарай
санал болгох
1
1 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.