Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

25 жил сэтгэл гутралаар шаналсан блоггерийн зөвлөж буй 12 "эрүүл" дадал


АНУ-ын блоггер Алекс Матерс 25 жилийн турш хүнд сэтгэл гутралд өртөн шаналж, найз нөхөд, гэр бүл, нийгмээс зайгаа аван, маш олон аз жаргалтай хором мөчийг мэдэрч чадалгүй өнгөрөөжээ. Эцэст нь тэр бага багаар өөрийгөө эдгээн, өөрийгөө болон амьдралыг хайрлах сэтгэлээ эргүүлэн авч, хүмүүст зөвлөгөө өгөх блог бичих болжээ. Түүний зөвлөж буй өдөр тутам хэрэгжүүлэх, эрүүл хүчирхэг сэтгэлийг бүрдүүлэх 12 дадлыг хуваалцаж байна. 

#1 Өөрийгөө "засах" гэж битгий хичээгээрэй

Сэтгэл зүйн хувьд хүчирхэг хүмүүс хагас дутуу, эвдэрхий, эмтэрсэн сэтгэлээ засах гэж, дүүргэх гэж, бүтэн болгох гэж нэгэнт хичээхээ больсон байдаг. Өөрийгөө өөрчлөх гэж оролдож, өөр хүн шиг болох гэж хэт хүчлээд л байвал өөрийгөө улам өвтгөх болно. Хүнд хэцүү, муу муухай талаа хүлээн зөвшөөрөхөөс эхлээрэй. Бид угаасаа л бүрэн дүүрэн. Харин хэзээ хэрхэн харах нь л чухал юм шүү. 

#2 Стресстэй бодлоо үгүйсгэх хэрэггүй

Хүн сайн муу бүх бодлоо захирч чадахгүй. Харин хүчирхэг сэтгэл зүйтэй хүмүүс сөрөг тавгүй бодлоо хүлээн зөвшөөрч чаддаг. Мэдрэмжээсээ зугтах бус хүлээн зөвшөөрч, тодорхойлж, дүгнэлт хийгээд, өөртөө удаан хадгалж явахгүй байх нь чухал. Стрессээ юунаас шалтгаалж буй "нэг сайхан" мэдрээд, өөр үр бүтээлтэй зүйлд анхаарлаа хандуулаарай. 

#3 Гүн амьсгал авч бодлоо намжаа

Сэтгэл түгшихэд элдэв янзын бодол төрж, ургуулан бодож хямардаг. Харин гүн амьсгал авахад зүрхний цохилт удааширч сөрөг таагүй мэдрэмж намжих болно. 

#4 Өнгөрсөн үеийг ардаа үлдээгээрэй

Нэг өдрийн өмнөх та өнөөдөр өөр хүн болсон. Өнгөрсөн үеийн хар бараан дурсамжуудаа байн байн эргэн бодож шаналалгүй одоо цагтаа анхаарал хандуулаарай. Дунд сургуульдаа дээрэлхүүлж байсан, эцэг эхтэйгээ таагүй харилцаатай байсан, өмнөх үерхлээсээ шархтай хоцорсон гэх зэрэг дурсамжаа өнгөрсөнд орхиж өөрийгөө чөлөөлснөөр одоо цагт шинээр эхэлж чадна шүү дээ. 

#5 Зай авах, хоосон чанарын гайхамшгийг олж хараарай 

< — — — — —>

Бодол болон хариу үйлдэл хоёртоо зай авах нь илүү хүчирхэг, тогтвортой сэтгэл зүйн үндэс юм. Уур уцаар, харын сэтгэл, цухал, бухимдал, гомдол зэрэг таагүй мэдрэмж төрөх үед зүрх сэтгэлдээ зай авч, хоосноос амгаланг мэдрэхийг хичээгээрэй. 

#6 Хүнд хэцүү байдлаас боломж сургамжийг олж хараарай

Бүхий л зовлон бэрхшээл өсөж хөгжих боломж юм. Өнөөдөр шархалж эмтэрч болох ч маргааш та амархан шаналахааргүй хүчирхэг хүн болсон байх болно. 

#7 Бие сэтгэлээ эрүүл байлгаарай

Бие махбод болон оюун санаа аль аль нь хүчирхэг байх нь чухал. Биеийн хүчний дасгал хийхэд оюун ухаан сэргэж, таагүй бодлууд арилдаг. 

#8 Тодорхой бус байдлыг тэвч

Бүх зүйлийг олж мэдэж, бүх зүйлийг удирдлага дороо тодорхой байлгах боломжгүй. Тодорхой бус байдлаас төвөгшөөж, яахаа үл мэдэн самгардах бус сэтгэлийн түгшүүрээ бага багаар эдгээхэд анхаараарай. 

#9 Өөрийн сонголтоор амьдар

Ихэнх хүмүүс амьдралаа бусдын нөлөөгөөр өөрчилж, бусдын үгэнд шархалж, бусдаас хамааралтай амьдардаг. Харин сэтгэл зүрхээ хүчирхэгжүүлснээр та өөрийн сонголтоор амьдрах болно. Аз жаргалыг, баяр хөөрийг, амар амгалан байдлыг сонгоорой. 

#10 Аажуу тайван байгаарай

Амьдралд завсарлага авч, хурдаа удаашруулахад юмс илүү тод томруун харагдаж эхэлдэг. Яарч, сандарч, самгардах тусам сэтгэлээр унасаар л байх болно. 

#11 Төсөөлөл ба эргэцүүллийг ялгаж сур

Ургуулан бодож, төсөөлөх үү эсвэл эргэцүүлэн тунгаах уу? Төсөөллөөсөө илүү бодит байдлыг эргэцүүлж, бодит одоо цагт анхаарах гээд хичээгээд үзээрэй. 

#12 Амьдралыг "зөөлөн" нүдээр хараарай

Бүхнийг шүүмжилж, өөртөө болон бусдад өндөр шаардлага тавьж, сөрөг таагүй зүйлст анхаарах тусам танд илүү хурц хүнд асуудал мэт санагдсаар л байх болно. Өөртөө болон бусдад зөөлөн хандаж, хайрлан энэрэхийг хичээгээрэй. 

Эх сурвалж: Alexmathers.net


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн шинэ инстаграм хаяг үзэн ядсан сэтгэгдлээр дүүрэн байна
2
Өчигдөр
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
3
Уржигдар
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.