Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Арми Хаммерын гэр бүлийн хар бараан нууцыг дэлгэх "House of Hammer" баримтат кино гарлаа


Асар хурдтайгаар нэр хүнд нь өсөн дэвшиж, олон ч том дүрүүдийг бүтээгээд байсан жүжигчин Арми Хаммер сүүлийн нэг жилийн хугацаанд олон хэл аманд өртөх болсон. Каннибализм болон хүчингийн хэргүүдтэй холбоотой хэргээр түүнийг буруутгаж, ихээхэн ч шуугиан тарьсан билээ.

Түүний болон гэр бүлийнх нь тухай өгүүлэх "House of Hammer" баримтат кино өнөөдөр буюу 8 сарын 10-нд трейлеэрээ цацахын хажуугаар нээлтээ хийлээ.

Тус кинонд Арми Хаммерын өнгөрсөн амьдралын тухай өгүүлээд зогсохгүй Хаммерын гэр бүлийн бусад эрчүүдийг тойрсон хов жив, хар бараан нууцыг өгүүлсэн байна.

"Арми Хаммерын олонд дэлгэгдсэн хэргүүд бол ердөө мөсөн уулын орой төдий" хэмээн Discovery+ стриймингийн зүгээс бичжээ. Учир нь энэ гэр бүлийн маш хүнд, аюултай түүхүүд энэхүү кинонд өгүүлэгдэх болно.

Тус кинонд мөн Арми Хаммерын зурвас илгээсэн гэх Жулиа Моррисон хүртэл гардаг аж.

Тэрээр өөрийн авсан зурвас болон дуут шуудан зэргийн тухай ярьсан байна.

Мөн дараагийн хохирогч Коуртни Вукекович мөн жүжигчинтэй холбоотой зурвасуудаа хуваалцсан юм.

Түүний цочирдом зурвасуудаас та бүхэн санаж байгаа байх.

Та бүхэн трейлерийг эндээс үзэх боломжтой.


Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
10 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Into the Wild" киноноос сурах юм их бий
2
13 цагийн өмнө
61 нас хүрсэн Квентин Тарантиногийн АМЬДРАЛЫН ДҮРЭМ
3
Уржигдар
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
11 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Уржигдар
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Уржигдар
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
4
1
2
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2022.08.15 202.70.46.20

9 сарын 2-нд гарах байгаа шүү.

0 Хариулах