Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Зөвхөн харшилтай хүмүүсийн "чин зүрхнээсээ" ойлгох 17 зүйл


Харшлын улирал ид дундаа орж, харшилтай хүмүүсийн хувьд чамгүй хүнд өдрүүд үргэлжилж байна. 

#1 Нартай дулаахан зунаар нус гоожиж, нүд загатнахаас эхлээд харшилтай хүмүүсийн зовлон хэзээд дуусахгүй. Шарилж, тоосноос болж гадуур явахад хүндрэлтэй болно. 

#2 Харшилтай хүмүүс хамрын дусаалга, цацлага, харшил намдаах эм, амны хаалт, нүдний дусаалга, хуурай нойтон салфетка гээд л бараг бүтэн эмийн сантай явдаг. 

#3 Харшлын эм бол таны сайн найз...

#4 "Яагаад заавал би гэж?" хэмээн өөрөөсөө байнга асууна. Гэвч хариулт нь: 

#5 Харшилтай хүмүүст нэг дор маш олон шинж тэмдэг, зовуурь илэрдэг учраас тэд маш тэвчээртэй хүмүүс юм. 

#6 Гадуур явахад, ид ажлын үеэр, унтахдаа гээд бүхий л цаг үед хамрын дусаалга, цаасан алчуур мартсан л бол амьдрал ямар ч утга учиргүй мэт болно. 

#6 Шарилж үнэртэж эхлэхэд шууд хамраа дарж, шарилжтай газраас хамгийн хурднаараа гүйхийг яана.

#7 Тэрийг ч болохгүй, үүнийг ч болохгүй гэх бүх хориотой зүйлсээс та нэгэнтээ залхсан. 

#8 Заримдаа жил бүрийн харшлын саруудыг хасаад хаячихмаар санагдана. Тэгсэн бол хэзээ ч харшил хөдлөхгүй тайван сайхан амрахсан... 

#9 Харшилтай хүмүүсийг та нар хааяа ч гэсэн хайрла. 

#10 Аль хэдийн 3 удаа найтаачхаад бусад хүмүүст саад болохгүй гэсэндээ дахин найтаахгүйг хичээж байх үед:

#11 Харшлын улирал дууссан ч тэр чигээрээ хамар нь битүүрч, нулимс нь гоождог хэвээрээ үлдчих үед: 

#12  Харшлын улиралд байнга бүлцийж хавдсан нүдтэй, нусаа татаж явахаар хүмүүс "Чи яагаад уйлаад байгаа юм" гэх асуултыг байнга тавина.

#13 Идэх юмны харшилгүй ч идэх зүйлсээ хязгаарлах хэрэг гарна. Самар. кофе, сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс зэрэг нь харшил өдөөгч бүтээгдэхүүн учраас хэчнээн дуртай байсан ч нэг хэсэгтээ багасгахгүй бол нүд хавдтал загатнаж, чих хоолой сэрвэгэнээд эхэлнэ дээ.

#14 Цэвэрлэгээ хийх гэж үйлээ үзнэ. Тэр дундаа тоосоо соруулах болон тавилгынхаа тоосыг арчиж, чийгтэй цэвэрлэгээ хийх үед хавийн хамаг шороо, тоосонцор нүд хамар луу орж, нус нулимстайгаа холилдон байж дуусгана.

#15 Харшлын ихэнх шинж тэмдэг ханиадтай адилхан учраас андуураад ханиадны эм уух тохиолдол цөөнгүй.

#16 Хэцүү хэцүү... 

#17 Эцэст нь намар болж харшлын улирал дуусахад бүрэн нойртой хонож, бүтэн амьсгаа авна.



Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
4 цагийн өмнө
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
2
9 цагийн өмнө
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
3
Өчигдөр
"Triple X HIT Awards" 2 дахь жилдээ зохион байгуулагдана
санал болгох
1
Өчигдөр
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
5
0
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.