Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

"Ганцаардсан, ганц бие" эрчүүдийн тоо өссөөр байна


Сүүлийн 30 орчим жилийн тоон үзүүлэлтээр ганцаардмал, ганц бие эрэгтэйчүүдийн тоо өсөх хандлагатай байгааг судлаачид онцолж байна. Тухайлбал, 2019 оны байдлаар болзооны апп хэрэглэгчийн 62 хувийг эрэгтэйчүүд эзэлж байгаа юм. 

Сэтгэл судлаач Грег Матосын тайлбарлаж буйгаар энэ нь хэд хэдэн шалтгаантай аж. Тэрбээр Psychology Today сэтгүүлд бичсэн нийтлэлдээ орчин цагийн эрэгтэйчүүдийн хамгийн том асуудал бол харилцааны ур чадвар дутмаг байдал гэжээ. Түүнчлэн эмэгтэйчүүдийн өндөр стандартад хүрч чадахгүй байгаагаас үүдэн эрэгтэйчүүд хэзээ хэзээнийхээс илүү ганцаардаж, удаан хугацааны турш ганц бие явахад хүрч байна хэмээжээ. 

Матосын хэлж буйгаар 25-45 насны эмэгтэйчүүд сэтгэл хөдлөлийн хувьд тогтвортой, нээлттэй, харилцааны ур чадвар сайтай, өөртэй нь адилхан амьдралын үнэ цэнтэй эрчүүдийг эрхэмлэх болсон гэнэ. 

Харилцааны ур чадвар, түүний ач холбогдлыг хөвгүүдэд багаас нь эзэмшүүлж чадаагүй нь ганц бие эрчүүд нэмэгдэх суурь шалтгаан болж байгааг онцолсон байна. "Хүн аз жаргалтай байхын тулд заавал харилцаанд байх албагүй ч хамтрагчтай эрэгтэйчүүд илүү аз жаргалтай, эрүүл байдаг" гэж Матос бичжээ. 

Эх сурвалж: Daily Mail 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
23 цагийн өмнө
ХХ зууны эхэн үеийн фитнес
2
Өчигдөр
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
3
Уржигдар
Гэдэсний халдварт өвчнөөс хэрхэн СЭРГИЙЛЭХ вэ?
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.