Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Таны хүүхдийг номонд дурлуулах "Үлгэрийн цаг" эвент үнэгүй болно


Номонд хайртай хүн болгон энэхүү мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Үлгэрийн ертөнцөөр аялуулж, ном унших үнэгүй арга хэмжээ өнөөдөр болох гэж байна.

Лоринэт сангийн дэмжлэгтэйгээр Азийн сангаас хэрэгжүүлж буй “Хамтдаа уншицгаая” төслийн хүрээнд "Үлгэрийн цаг" олон нийтийн аян явагдаж байгаа билээ.

0-5 насны хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагч болон багш, сурган хүмүүжүүлэгчдэд хүүхэдтэйгээ хамт ном унших соёлыг түгээх зорилготой энэхүү аян 9 сарын 18 хүртэл долоо хоног бүр зохиогдоно. 

Баасан гарагт 16:00-18:00 цагуудад Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ногоон талбайд,

Бямба гарагт 13:00 цагт нарны зам дагуух “Аз хур” номын их дэлгүүр болон Улиастайд байрлах я“Ид шидийн орон 2”-т  ном уншлагын эвент болно. 

Мөн үүнээс гадна хүүхдийн дууны ковер дуучид ирж танд болон бяцхан хүүхдүүдэд тань дуу хөгжмийн өхөөрдөм үзүүлбэрүүд үзүүлэхээр бэлдээд байна.

Тус эвентээр мэргэжлийн уншигчид бага насны хүүхдүүдтэй харилцан ярилцаж, дуулж бүжиглэнгээ ном уншиж үлгэр ярьдаг бөгөөд бяцхан сонсогчдодоо тухлан суух орчинг бүрдүүлсэн байдаг аж. 

Та өдөрт ердөө 15 минутыг хүүхдэдээ ном уншиж өгөхөд зарцуулснаар хүүхдийн харилцааны болон сонсох чадварыг хөгжүүлэх, үгсийн санг бүрдүүлэх, ой тогтоолтыг сайжруулах зэрэг олон талаараа хүүхдийн хөгжилд тустай. Ном, үлгэр сонсож өссөн хүүхдүүд маш сэргэлэн, өөртөө итгэлтэй, зөв харилцаатай, бүтээлч, сониуч хүн болж төлөвшин сургууль болон ирээдүйн амьдралд амжилттай байх боломжийг нь бүрдүүлдэг. 

Түүнчлэн, уншигчтайгаа нандин холбоо үүсгэж, гэр бүлийн харилцааг бэхжүүлдэг эерэг үр дагавартай. Тиймээс та эдгээр эвентэд хүүхдээ дагуулан очоорой. Мэдээж очихыг хүссэн хүн бүхэнд нээлттэй учир хүүхдээс өөрцгүй томчууд та бүхнийг ч урьж байна.

ЭНД дарж эвент болон аяны тухай дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Ардын уран зохиолч Ш.Дулмаа таалал төгсчээ
2
2024.03.21
Монголын яруу найрагчдын бичсэн яруу найргийн тухай ДОЛООН шүлэг
3
2024.03.19
Фото: "Чиний дэргэд юм бүгд сайхан" (Захидал, найргийн үдэш)
санал болгох
1
20 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
22 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
Өчигдөр
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2022.09.03 64.119.22.51

ажлын өдөр ажлын цагаар очиж амжих уу

0 Хариулах