Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Хуш модны самрыг IX сарын 20-ноос түүхийг зөвшөөрнө


Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар хуш модны самрыг жил бүрийн IX сарын 20-ны өдрөөс дараа оны II сарын 01-ний дотор түүж бэлтгэдэг байхаар журамд өөрчлөлт оруулжээ. 

Ийнхүү холбогдох журмыг шинэчилснээр самар түүхийг зөвшөөрсөн хугацааг нэг сараар богиносгож буй юм. Өмнөх журмаар хуш модны самрыг болц гүйцсэн үед буюу есдүгээр сарын 10-наас дараа оны гуравдугаар сарын 15-ны хооронд түүхийг зөвшөөрдөг байсан билээ.

Манай оронд ургаж буй хушин ойн сангийн нийт талбай нь 612,7 мянган га, нөөц нь 111,2 сая шоометр бөгөөд Монгол улсын байгалийн ойн талбайн 5,17 хувь, ойн нөөцийн 8,9 хувийг эзэлдэг.

Мөн өнгөрсөн долоо хоногт Богдхан уулын Түргэний ам, Өвөрзайсан, Шархад, Арцат, Жаргалант зэрэг амуудад Хамгаалалтын захиргааны алба хаагчид эргүүл, хяналт шалгалт хийж, зөвшөөрөлгүй самарчдын отог зургаа тааралдсаныг албадан буулгаж, хуулийн дагуу хариуцлагыг тооцоод буй аж.


Хамгийн их уншилттай
1
Уржигдар
МУГЖ С.Жавхлангийн тоглолт монголчуудыг бүх нийтээр нь “огшоож” буйг батлах 15 пост
2
2023.09.08
Энэ зун Монголоор аялсан гадаад влоггеруудын хамгийн "үзүүштэй" 18 бичлэг
3
2023.09.26
Ганцаардлаа нуух гэж чимээгүйхэн хичээж буй хүний 9 шинж
холбоотой мэдээ
1
2023.08.08
8 сарын 30-нд ховорхон тохиох "Цэнхэр сар" мандана
2
2023.08.04
Онон-Балжийн голыг ЮНЕСКО-гийн “Шим мандал”-ын нөөц газарт бүртгэлээ
3
2023.07.17
Хустайн нуруунаас 620 тарвагыг зургаан аймагт сэлгэн нутагшууллаа
санал болгох
1
3 цагийн өмнө
Онцлох уран бүтээлч: "Teresa in The Moon" хамтлаг
2
4 цагийн өмнө
Намрын навчсыг мэдэрч, дурсамж бүтээх болзооны 11 санаа
3
3 өдрийн өмнө
Японы 65-аас дээш насны өвөө нар нийлэн "хөвгүүдийн" хамтлаг байгуулжээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.