Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Ж.Төмөрсүх: Хөвсгөлийн тайга бол амьтдын диваажин


Хөвсгөлийн УТХГ-ын хамгаалалтын захиргааны дарга Ж.Төмөрсүхтэй ярилцлаа. Тэрээр “Тайгад тавьсан камераа намрын байрлалд орууллаа” хэмээн цахим хуудаснаа зөвхөн нэг камерт өртсөн олон төрлийн амьтдын зургийн хамтаар нийтэлсэн байв. Иймээс бидний ярилцлага уг сэдвээр эхэлсэн юм.

-Хөвсгөлийн тайгад хэдий үеэс эхлэн камер байршуулах болсон юм бэ?

-2019 оноос хойш. Судалгааны зорилготой камерууд бий. Мөн заримыг нь хулгайн анчид явж болзошгүй байршилд тавьдаг. Нийтдээ 60-иад камерыг өөр өөр газруудад багцлаад тавьсан байгаа. Баттерей нь хүйтэнд тэсвэртэй. 10 мянган зураг авахад асуудалгүй. Амьтан ирэх газрыг олж камераа байршуулна гэдэг өвөрмөц чадвар л даа. Тайгын гүн рүү камер тавьчихаар ойрхон хугацаатай эргэж чаддаггүй. Эдгээр амьтдын дүрсийг буулгасан нь тайгын их гүн рүү тавьсан камер юм. Дунд нь нэг очиж хянасныг эс тооцвол хоёр жилийн дараа очиж авлаа л даа. Ингээд шалгахад камер маань энэ оны тавдугаар сар хүртэл ажилласан байгаа юм. 

-Саяны байршуулсан камерт нэлээн олон амьтан орсон байна лээ?

-Тэр бол гайхамшигтай газар л даа. Нэг талыг нь ус, нөгөө талыг нь хясаа хавчсан олон жимүүдийн бөөгнөрөл цэгт байршуулсан. Мөн хэрэгтэй, хэрэггүй хамаагүй ямар ч амьтан заавал очиж үнэрлэдэг мод, өвс, хад байдаг. Тэр их тайгаас яг тэр хад , мод, өвсийг олж камераа байршуулна гэсэн үг. Ховор чадвар л даа. Их Соёны нуруунд өнгөрсөн онд цоохор ирвэс байгаа эсэхийг илрүүлэх зорилгоор 73 камерыг жил хиртэй байршуулсан. Бид Соёны нуруун дахь цоохор ирвэсийг анх удаа ингэж бүртгэсэн юм.

-Ер нь хэчнээн тооны ирвэс байв?

-Бидний тооцоогоор гурван бодгаль ирвэс байгаа. Гэхдээ энэ бол баталгаатай тоо баримт биш л дээ. Өөр газар мөн байж болно. Тэр том нуруунд 70-аад л камер байршуулсан. Гэхдээ Соёны нуруунд удахгүй дахиад камер байршуулна.

400-500 мянган төгрөгийн цалинтай. Тэгээд бүтэн сар шахам гэрээ орхиод ууланд тэнэнэ гэдэг хүний сонирхол бөгөөд байгалийн төлөө гэсэн сэтгэлээс хамаарна. Байгаль хамгаалагчид жилд багадаа 150 ойролцоогоор 200-300 хоног ууланд хонодог.

-Хөвсгөлийн тайгад ямар амьтан хамгийн ховор байдаг юм бол?

-Голын халиу гэж амьтан л хамгийн ховор доо. 2019, 2020 онуудад судалгаа хийхэд 10 орчим л халиуны ул мөр болох зураг, бичлэгийг буулгаж чадсан. Шишгэд голын сав дагуу хүн очиход бэрх газар амьдардаг. 

-Дархадын цагаан загас мөн сүүлийн жилүүдэд эрс цөөрч байгаа гэгддэг. Бодит нөхцөл байдал нь хэр байна вэ?

-2000 оны эхээр болон түүнээс өмнөх жилүүдэд цагаан загас элбэг байсан. Цагааннуур сум дахь загасны аж ахуй гэж байхад төлөвлөгөөний дагуу жилд бараг 150 тонныг агнадаг байв. Тийм их нөөцтэй байсан цагаас загасыг сүүлийн жилүүдэд эмх замбараагүй барьж, хорогдуулснаас болоод өдгөө ховордсон. Бас хар галуу ч цагаан загас барьж иддэг нь ийн ховордоход зохих хэмжээний нөлөөтэй л дөө. 

-Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд хэчнээн байгаль хамгаалагч ажилладаг вэ?

-33 байгаль хамгаалагч 1.6 сая га талбайг хариуцдаг. Үүнд Улаан тайга, Хорьдол сарьдаг, Тэнгис шишгэд гэсэн гурван том дархан газар багтана. Дан тайгын хүнд хэцүү зөвхөн морь, цаа бугаар эсвэл явганаар явах боломжтой бүс. Бартаа ихтэй, өвөлдөө 40-50 орчим градус хүрч хүйтэрдэг. Ер нь тайга амьтдын диваажин шүү дээ. Бид 10 жил Хөвсгөлийн тайгыг хамгаалж байна. Байгаль хамгаалагчдын уйгагүй хөдөлмөрийн үр дүнд амьтдын тоо толгой гайхамшигтай өссөн. Байгалийг ууланд, цаасан дээр хамгаалах хоёрын хооронд эрс тэс үр дүнгийн зөрүү бий. 

-Ер нь байгаль, цаг уурын байнгын хүнд хүчир нөхцөлд ажиллах хүмүүс хэр олддог вэ?

-Маш ховор. 400-500 мянган төгрөгийн цалинтай. Тэгээд бүтэн сар шахам гэрээ орхиод ууланд тэнэнэ гэдэг хүний сонирхол бөгөөд байгалийн төлөө гэсэн сэтгэлээс хамаарна. Байгаль хамгаалагчид жилд багадаа 150 ойролцоогоор 200-300 хоног ууланд хонодог. Модны ёроол, хадны нүхэнд хононо, тайгад бэлэн орон гэр байхгүй шүү дээ. Харин тэгж ажилласны үр дүнд гал түймэр, хууль бус агнуурыг таслан зогсоож, амьтдын өсөх нөхцөлийг бий болгож байгаа юм. Хэрэв сумын төвд суугаад гоожин бичиж, бичиг цаастай ноцолдвол үр дүн гарахгүй ажил л даа. Иймээс тийм зүтгэлтэй, сэтгэлтэй хүнийг олох чухал байна. Уг нь төрөөс байгаль хамгаалагчдын цалин, амьдралын баталгаа, аюулгүй нөхцөл байдлыг нь онцгойлон харж үзэх ёстой юм.

-Та хэдэн жил байгаль хамгаалагчаар ажиллаж байна вэ?

-1987 оноос эхэлж, 35 дахь жилдээ ажиллаж байна.

-Саяхан Тост, Тосон Бумбын Нурууны байгалийн нөөц газарт очиж, тэндхийн хамгаалалтын захиргааны үүд хаягийг хийж өгсөн байв уу?

-Тэндхийн хамгаалалтын захиргаа шинээр байгуулагдсан юм. Би очиж жаахан тусалсан. Хоёр, гурван өдөр уулаар явж, янгир, аргаль, ирвэс нь ямаршуу байгааг харлаа. Тэнд ган болоод янгир нь ангаж үхээд байгаа юм билээ. Орон нутгийн байгаль хамгаалагчтай нь хамтарч нөхцөл байдал дээр нь очиж ярилцаад улмаар тэд зохих арга хэмжээг авч эхлээд байгаа гэсэн.  Би 2016 онд мөн Тост, Тосон Бумбад очиж байсан. Тэгэхэд ийм аймаар ган болоогүй байсан л даа. Ууланд байдаг жижигхэн тогтоол уснууд нь байхгүй болчихсон байна лээ.

Хамгийн их уншилттай
1
2022.11.07
Дуучин Seryoja бүсгүйчүүдийн зүрхийг булааж, эрчүүдийг "бухимдуулж" буйг батлах 20 пост
2
2022.11.24
Онлайнаар танилцсан залуутайгаа уулзахаар яваад эд эрхтний наймааны хохирогч болжээ
3
2022.11.23
Аргентины хөгжөөн дэмжигчдийн "өр эмтлэм" 20 пост
холбоотой мэдээ
1
2022.12.01
Teen Хуралдай | Байгальд ээлтэй залуусын чуулганаас онцлох АРВАН сурагчийн урам зоригий...
2
2022.11.23
“Teen Хуралдай” байгальд ээлтэй залуу манлайлагчдын чуулганд 21 аймгийн сурагчид оролцоно
3
2022.11.17
Борхүү нэрт буга гурван нас хүрсэн тул өнөөдөр түүнийг Богдхан ууланд нутагшуулна
санал болгох
1
4 цагийн өмнө
TIME сэтгүүл BLACKPINK хамтлагийг оны онцлох артистаар нэрлэжээ
2
Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдэгдэлтэй холбоотой хүмүүсийн бичсэн 17 пост
3
Өчигдөр
Хорватад хожигдсоны дараа Японы хөгжөөн дэмжигчид цэнгэлдэхийг цэвэрлэжээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2022.09.15 66.181.160.84

Хөвсгөлийн Улаан тайгын УТХГ шүү

0 Хариулах