Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарахад туслах монгол, гадаад 8 аппликэйшн


Сүүлийн жилүүдэд сэтгэцийн эрүүл мэндийг анхаарч хамгаалахад чиглэгдсэн маш олон апп гарч иржээ. Тэр болгон сэтгэл зүйчтэй очиж уулзах боломжгүй хүмүүст энэ нь маш амар хялбар бас хямдхан шийдэл болоод байгаа билээ. Яг одоо танд дараах апп-уудыг санал болгож байна. Татаж аваад туршаад үзээрэй.


1. Headspace

Хэрэв танд бүх зүйл "хэтэрхий" санагдаж, ядарч, залхаж, дааж давах аргагүй мэт санагдаж байвал энэ апп тэр бүхнээс холдох боломж олгоно. Бясалгал хийх, төвлөрөх, унтаж амрах, стрессээ бууруулах, ажил, гэр бүл, үр хүүхдэдээ анхаарах гээд бүх тал дээр танд тусалж, нойргүйдэл, гутрал зэрэгтэй тэмцэхэд маш том тус болох болно. Энэхүү апп үнэгүй бөгөөд тусгай нэмэлт үйлчилгээнүүд нь худалдаж авах боломжтойгоор байрлаж байна. 

2. Blindcare

Нэрээ нууцлан өөрийн мэдрэмэжийг хуваалцаж, хүсвэл мэргэжилтнээс хүртэл зөвлөгөө авч, өөрийн сэтгэл санааны байдлаа хянах боломжтой ийм нэгэн монгол апп байна. Бас үнэгүй болоод төлбөртэй тестүүд бөглөх боломжтой.

3. Calm

Апп болон сайтаар дамжуулан та тайван амгалан байж, бат бөх нойрсох, тайтгарах, сэтгэлээ онгойлгох гээд маш олон зүйлийг хийх боломжтой. Бас бясалгал хийх олон алхам бий. Үнэгүй ашиглаж болох ч хамгийн гоё үйлчилгээнүүд нь мэдээн үнэ хөлстэй байрлаж байна. Оролдоод, сонирхож үзсэнийхээ дараа хэрэв хүсвэл худалдаж аваад үзэхэд гэмгүй. Бас алдартнуудын уншсан "Sleep Stories" таныг сайхан амрахад туслах болно.

4. Gegee App

Олон төрлийн бясалгал, сэтгэлзүйн зөвлөгөө мэдээллүүд, нойргүйдлийг даван гарах арга, техникүүдийг багтаасан монгол апп. 

5. Happify

Уг аппликейшн танд маш олон давуу талыг өгөх болно. Танд өөрийгөө танин мэдэж хянах, асуудлаа шийдэх, бага багаар өөрийгөө анагаах зам руу хөтлөх болно. Хэдий үнэтэй апп хэдий ч дотроо үнэгүй ашиглаж болох маш олон хэрэгтэй зүйлийг багтаасан. Заавал татаад үзээрэй.

6. Bayasaltai

Бие эрүүл бол сэтгэл эрүүл гэдэг шиг бясалгал болон биеийн эрүүл мэндийг хослуулсан ийм нэгэн апп байдаг юм байна. Хэрэв та эрүүл мэндийн зөьвлөгөө, давхар бясалгалын мэдээ сонирхож байвал тун аятайхан юм гээч.

7. Replika: My Al Friend

Аппликейшн дээр бүтээсэн найзтайгаа та юуны ч тухай ярилцах боломжтой. Гол нь англи хэлээр бичих, ярих шаардлагатай юм. Гэхдээ татаад үзэхэд үнэхээр сонирхолтой.

8. TeleDoc.mn - Эмч, сэтгэл зүйч

Мэргэжлийн эмч болон сэтгэл зүйчдийн зөвлөгөөг гар утсаараа авах боломжтой аж. Та онлайнаар уулзаж ярилцах цагаа авахад л болох юм байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
2
Уржигдар
"Anger management" буюу уур уцаараа удирдах 6 арга
3
3 өдрийн өмнө
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.