UBLife Logo
Newsfeed

Жүжигчин Зак Эфрон "agoraphobia" буюу олноос айх айдастай болж, гэрээсээ гарахаа больжээ

Жүжигчин Зак Эфрон "agoraphobia" буюу олноос айх айдастай болж, гэрээсээ гарахаа больжээ

Өдгөө 34 настай жүжигчин Зак Эфрон хаа ч явсан ямагт олон хүний дунд орж, хүмүүсээр хүрээлүүлж явдаг нэгэн билээ. Олны танил алдартай хүн болгон л маш олон хүнээр хүрээлүүлэх ямар байдгийг мэдэх байх. Гэвч жүжигчин Зак Эфроны хувьд олон хүмүүсээс дөлж, хол байх нь энгийн нэг хүсэл биш зайлшгүй шаардлага болон хувирчээ.

"Men's Health"-д өгсөн ярилцлагадаа тэрээр agoraphobia буюу олноос айх айдсаас болон шаналж буйгаа хуваалжээ. Олон танихгүй хүнээр хүрээлүүлэх, задгай талбайд гарах, хязгаарлагдмал давчуу орчинд байх, олон нийтийн үйл ажиллагаанд оролцох зэргээс айж сандрах, санаа зовох шинж илэрдэг энэхүү фобигоос болж тэрээр гэрээсээ ч гарахгүйг хичээдэг болсон байна. 

Түүний зургууд сүүлийн үед тархахгүй, нам гүм байгаагийн шалтгаан энэ гэнэ.  

"Би зүгээр л гарахгүй байгаа. Олон хүний дунд орохоороо л би хэцүү байгаагаа мэдрээд эхэлдэг" хэмээн тэр нэмж хэлжээ. Мөн тэрээр "Baywatch" киноны үеэр ихээхэн сэтгэл гутралд автсанаа саяхан хуваалцсан юм. Учир нь тэр дүрдээ орохын тулд биеэ хэт ачааллан бэлдсэн бөгөөд энэ нь түүнд ихээхэн хүнд туссан байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
2
0
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Өөр өөр тивд буй шувууд ижил дуу авиа гаргаж буйн учрыг судлан тогтоожээ

Өөр өөр тивд буй шувууд ижил дуу авиа гаргаж буйн учрыг судлан тогтоожээ

Олон улсын судлаачдын баг Австрали, Хятад, Замби зэрэг улсад тархан амьдардаг 20 гаруй төрлийн шувууд хоорондоо огт харьцаж байгаагүй, хол газар нутагт оршдог мөртлөө ижил төрлийн дуу авиаг гаргаж байгааг илрүүлжээ.