Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Эмми 2022 шагнал гардуулах ёслолын хамгийн эвгүй, инээдтэй 11 мөч


Эмми шагнал гардуулах ёслолын үеэр хэд хэдэн дуулиантай, эвгүй, хөгжилтэй үйл явдал боллоо. Ер нь аль ч шагнал гардуулах ёслол ийм үйл явдлуудгүйгээр бүрэн дүүрэн болохгүй шүү дээ. Хамтдаа сонирхоцгооё.

1. Ёслол эхлэхийн өмнөх Мэдди Морфосисийн твийт

"Бүх D ангиллын алдартнууд ирлээ хонгор минь" хэмээн жиргэсэн нь хүмүүсээс маш их шүүмжлэл сонссон бөгөөд Мадди харин үүндээ "Тайвширцгаа. Би нөгөө 13-ынх нь тухай ярьж байна. Рү, Мишелл, Виллоу нар бол жинхэнэ алдартнууд" гэжээ. 

2. Хөтлөгч Кенан Томпсоны мюзикл нээлтийн ажиллагаа хүмүүст яг ч сайхан хүрээгүй бололтой. 

(Ёстой аймшигтай нээлт байлаа.)

Бүтэн бичлэгийг эндээс үзээрэй.

3. Хөтлөгч Кенан Опраг "Бүх хаан ширээний хатан" гэж зарласан мөч. Английн хатан хаан нас бараад удаагүй байхад, ийм том шоун дээр шүү.

4. Бас л Кенаны дахин нэг эвгүй мөч. Леонардо Ди Каприо саяхан 25 нас хүрсэн найз бүсгүйгээсээ салсан тухай хөгжилтэй постууд нэлээн явсан даа? Кенан түүнийг ашиглан хошигнох гэж оролдсон бөгөөд жүжигчин Зендая руу заан "Энэ сард 26 хүрсэнд тань баяр хүргэе. Ахлах сургуулийн сурагчийн дүрд тоглоход залуухан ч, Леонардо Ди Каприотой болзоход хөгшдөх насанд хүрлээ" гэжээ.

Зендая ийм хариу үйлдэл үзүүлсэн юм:

5.  Эмми шагнал гардуулах ёслолын зураг авалт, камерын шилжилт хүмүүсийг яг л ингэхэд хүргэсэн гэнэ.

6. Лиззо тайзан дээр гараад дэлгэцнээс үг харан ярьж байхдаа "Том охин" гэх үгийг гэнэт хэлсэн ба "Би үүнийг бичээгүй гшш, тэд нар нэмж бичсэн байна" хэмээн хэлсэн мөч.

7. Оскарын шагнал гардуулах ёслолыг хөтлөн, хүмүүсээс тааруухан шүүмжлэл хүртсэн Режина Холлоор тоглоом хийсэн мөч.

"Режина Холл өнөө орой энд ирсэн байна. Оксарыг хөтөлснөөсөө хойш өөр шагнал гардуулах ёслолд ирсэн байгааг чинь хараад гайхаж байна шүү. Чи зоригтой юм аа."

8. Женнифер Кулиж Эммигийн шагналыг хүртээд "Би лавандатай усанд орсон. Түүнээс болоод би даашинз дотроо хөөгөөд байх шиг санагдаж байна. Ярихад үнэхээр хэцүү болж байна" хэмээн ярьсан мөч.

9. Бас түүнийг үгээ хэлж дуусаагүй байхад хөгжим чангарч эхэлсэн бөгөөд Женнифер энэ мөчийг үнэхээр гайхалтайгаар даван гарсан юм.   

10. Биднийг орхин одсон урлагийн алдарт хүмүүст хүндэтгэл үзүүлдэг дурсгалын мөчид дуу хөгжимд л илүү ач холбогдол өгч, нас барсан хүмүүсийг болон нэрийг нь хангалттай харуулаагүй мөч хүмүүсийн бухимдлыг төрүүлжээ.

Би үзэгчид, ширээн дээрх лаа, Жон Лежендийн дуулж байгааг харахаас илүү биднийг орхин одсон хүмүүсийг хармаар байна. Тэр хүмүүс дээр л анхаарах ёстой биз дээ. Үүнийг хийх тийм хэцүү байна уу?

11. Квинта Брансон "Инээдмийн цувралын шилдэг зохиол" шагналаа гардан авч байх үед Жимми Киммел газар хэвтэж байсан мөч. Тэрээр согтуу бас төөрчихсөн байсан гэнэ.


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн шинэ инстаграм хаяг үзэн ядсан сэтгэгдлээр дүүрэн байна
2
Өчигдөр
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
3
3 өдрийн өмнө
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.