Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Номын баяраар ном авахаас гадна хийж болох 8 сонирхолтой зүйл


Номын хорхойтон, оюунлаг залуусын тэсэн ядан хүлээдэг Номын баяр өнөөдрөөс эхлэн гурав хоногийн турш Төв талбайд зохиогдож байна. Энэ өдрүүдэд дуртай номоо хямдралтай үнээр худалдан авахаас гадна зарлагдсан сонирхолтой үйл ажиллагаа, эвент, номын баяраар л тохиох гайхалтай боломжуудыг хүргэе. 

#1 "Номын" найзуудтайгаа уулзах

Номын баяр бол номонд хайртай найз нөхөд, танилуудтай "таарч", номын тухай амттай яриа хөөр дэлгэх номын найзуудын баяр билээ. Краштайгаа ч таарах юм бил үү? 

#2 Зохиол, орчуулга бүтээлдээ редакторын зөвлөгөө авах - Тагтаа паблишинг

Залуу зохиолч, орчуулагч та өөрийн бүтээлээ мэргэжлийн чадварлаг хамт олонд уншуулан бүтээлдээ зөвлөгөө авах гайхалтай боломжийг Тагтаа паблишингийн хамт олон олгож байна. Номын баяр дээр тэдний асарт бүтээлээ бариад очоорой. 

#3 Номтой холбоотой сонирхолтой хөтөлбөрүүдэд оролцох - Интерном

Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг төрөл бүрийн номтой холбоотой зохиолч орчуулагчдын хэлэлцүүлэг, яриа, номын асуулт хариултын тэмцээн, жүжигчилсэн тоглолт, хүүхдийн театр зэрэг сонирхолтой үйл ажиллагаанууд тус асарт 3 өдрийн турш болох юм. 

ЗурагТайлбар



#4 Нээлттэй мик - Альфа номын дэлгүүр

Номын баяр бүрээр нээлттэй миктэй биднийг угтдаг тус дэлгүүр энэ удаа ардын дуу болон уртын дууны эвент зохиох гэж байна. 

#5 Цахим номын сангаар зочлох - Esan

Номын баярт очингоо Esan.mn-д байршсан 30 мянга гаруй цахим номуудаас хямдралтай худалдан аваарай. 

#6 Номын баярын төв тайзны арга хэмжээнүүдэд оролцох 

Гурван өдрийн турш номын баярын үндсэн арга хэмжээнд:

  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022”,
  • “Хүүхдийн номын хүрээ”,
  • “Үндэсний бичиг соёл, номын хүрээ”,
  • “Соёлын бүтээлч, үйлдвэрлэлийн хүрээ”,
  • Шинэ номын үзэсгэлэн, төрөлжсөн ном хэвлэлийн худалдаа,
  • Урлагийн тоглолт зэрэг 15 хөтөлбөр зохиогдох юм.

#7 Номтой холбоотой төрөл бүрийн мерчүүдээс худалдан авах 

Номын сэдэв, номын зураг, шүлгийн мөрүүдтэй даавуун тороос эхлээд төрөл бүрийн номтой холбоотой мерч бүтээгдэхүүнүүдийг номын баяраар өөрийн болгоорой. 

#8 Зохиолч, орчуулагч, ном бүтээгчидтэй уулзах, гарын үсэг зуруулах 

Хайртай номын тань зохиолч, шилдэг ном бүтээгч нар зөвхөн номын баяраар нэгэн дор цуглаж буй гайхалтай биш гэж үү? 



Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Ардын уран зохиолч Ш.Дулмаа таалал төгсчээ
2
2024.03.21
Монголын яруу найрагчдын бичсэн яруу найргийн тухай ДОЛООН шүлэг
3
2024.03.19
Фото: "Чиний дэргэд юм бүгд сайхан" (Захидал, найргийн үдэш)
санал болгох
1
5 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
6 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
10 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.