Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

100 гаруй бизнесийг дампуурлаас аварсан "The Profit" шоуны тухай 5 БАРИМТ


АНУ-ын CNBC телевизийн шилдэгт тооцогдох бизнесийн “The Profit” реалити шоу Азидаа анх удаа албан ёсны онцгой эрхтэйгээр “Central”  телевизээр энэ сарын 24-өөс эхлэн монгол үзэгчдийн хүртээл болох гэж байна. Уг нэвтрүүлгийн тухай бид юуг мэдэх вэ?

#1 Хамгийн өндөр үзэлттэй бизнесийн реалити шоу

2013 онд анх цацагдсан цагаасаа хойш 9 жилийн турш 8 улирлын 116 дугаар цацагдаад буй уг шоу нэвтрүүлэг нь шилдэг бизнесийн нэвтрүүлгүүдийн жагсаалтуудад эхний гурван байрт заавал бичигдсээр иржээ. IMDb-д л гэхэд 8.3, google үзэгчдээс 93 хувийн үнэлгээ авчээ. Бизнесийн салбарынхан уг шоуг залуу энтрепренеруудын заавал үзэх цуврал хэмээн зөвлөдөг. 

#2 9 жилийн хугацаанд 100 гаруй бизнесийг дампуурлаас аварсан

АНУ-ын уг шоу нэвтрүүлгийг нэрт хөрөнгө оруулагч Маркус Лемонис удирдан явуулдаг бөгөөд 100 гаруй жижиг, дунд бизнес эрхлэгчдийн бизнесийг дампуурлаас аварч, хөл дээр нь босгожээ. Өдгөө дэлхийн хэмжээнд салбартаа "толгой цохиж" буй санхүүгийн үйлчилгээний “Step” компани, санхүүгийн “Pipe” байгууллага, алдарт “Pangaia” материал судлалын компани зэрэг нь "The Profit"-ийн оролцогчид юм. 

#3 Азийн анхны профит М банкны захирал Б.Тэмүүлэн гол хөрөнгө оруулагчаар ажиллана

Монголын анхны бүрэн дижитал необанк болох М банкны захирал, Азийн анхны профит, хөрөнгө оруулагч Б.Тэмүүлэн  нь тус нэвтрүүлгийн гол дүр, гол хөрөнгө оруулагчаар ажиллах болно. Тэрээр ирээдүйд хүмүүсийн амьдралд мэдрэгдэхүйц үнэ цэн бүтээх бизнест хөрөнгө оруулалт хийх хүсэлтэй бөгөөд өөрийн хөрөнгөөр дэнчин тавин эрсдэл гаргаж, монголын бизнес эрхлэгчдэд алдаж боломгүй боломжийг бий болгож байна.

Тэр компаниудад ашигтай ажиллаж, асуудлаа шийдэхэд нь тусалж чадах болов уу? Аль эсвэл мөнгө, цаг хугацаагаа салхинд хий дэмий хийсгэх болов уу? 

#4 Азидаа анх удаа албан ёсны эрхтэйгээр Монголд! 

Маркус Лемонисийн Куба, Шинэ Зеландад хийсэн тусгай улирал болон олон улсын "The Profit" цувралууд ч их алдартай. Албан ёсны эрхтэйгээр Австрали, Нидерланд, Бразил, Португал, Пуэрто Рико зэрэг улсуудад бүтээгдээд байгаа бол Ази тивд анх удаа албан ёсны эрхтэйгээр бүтээгдэж буй нь  “Central” телевизийн "The Profit" юм.

#5 Өрсөлдөөнөөс шалгарсан 10 бизнесийг хөгжлийн замд хөтөлнө

Нэвтрүүлгийн үеэр ашиг алдагдлаар ээлжлэх их хотын зах зээлийн өрсөлдөөн дундаас 10 бизнесийг сонгон авч, хамгийн оновчтой хөрөнгө оруулалтыг олгох замаар компанийг өндөр үнэлгээтэй, үр ашигтай бизнес болгон, хөгжлийн замд нь хөтлөх юм. 

Хэрэв таны эрхэлж буй бизнест тань санхүүгийн асуудал үүсэж, хүний нөөц тань байнга солигдож, маркетинг хийсэн ч танигдаж чадахгүй эсвэл ямар нэг асуудал, бэрхшээл тулгарсаар байвал Монгол дахь “The Profit” нэвтрүүлэг танд хариултыг нь өгөх болно. 

“The Profit” бизнесийн реалити нэвтрүүлгийг 09-дүгээр сарын 24 буюу

 Бямба гарагт 20:00 цагаас хүлээн авч үзээрэй.


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
20 цагийн өмнө
BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн шинэ инстаграм хаяг үзэн ядсан сэтгэгдлээр дүүрэн байна
2
23 цагийн өмнө
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
3
Уржигдар
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
1
2
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

YNztai 2022.09.30 103.119.92.253

iim l goy ym gargah heregtei

0 Хариулах


TV 2022.09.23 59.153.113.198

Neg uye bodwol TV salbariinhan maani dandaa olon ulsiin goy chanartai content uud gargadag boljee.

0 Хариулах


Зочин 2022.09.23 66.181.167.190

yio businesstei baisan bol awruulahguyu

0 Хариулах