UBLife Logo
-

LOL: Нэвтрүүлэгч С.Чимгээгийн хүзүүний гоёл ЮУ, ЮУТАЙ АДИЛХАН харагдсан бэ?

UBLife
UBLife
LOL: Нэвтрүүлэгч С.Чимгээгийн хүзүүний гоёл ЮУ, ЮУТАЙ АДИЛХАН харагдсан бэ?

Монголын хамгийн олон үзэгчтэй телевизүүдийн нэг "Монгол ТВ" энэ жилийн наадмыг маш сайн дамжуулан хүргэж байгаа билээ. Мэдээж үүний цаадах нэг том хүч нь нэвтрүүлэгч С.Чимгээ. 

Тэрбээр наадмын нээлтийн хөтлөлт дээр ажиллаж, бас олон сонирхолтой зочинтой ярицлага хийж бидний баяр наадмын уур амьсгалыг бүр ч дэврээн, омогшуулсан. Түүний чадвартай хэн ч маргахгүй, тийм боломж ч байхгүй. 

Харин энэ өдрийн гоёлдоо сонгосон хүзүүний зүүлтийнх нь тухай ярих хэрэг байж мэднэ. 

Энэ яг юу байв аа? 

Эхлээд харахад шүүгээний гоёмсог бариул шиг санагдсан. 

Харин зарим хүн нохойны хүзүүвч зүүчихэж гэцгээж байв. 

Дүр төрхөө гэнэтхэн хувиргасан Кристина Агилератай адилхан гэх хүн ч гарсан. Хувцаслалтын гэнэтийн "зоримог шийдэл"-ийг нь хүмүүс хүлээж авахад бэлэн биш байснаараа тэд адилхан байж магадгүй л юм. 

Хүзүүгээ төмөр гарихаар гоёж, урт хүзүүтэй байх тусмаа үзэсгэлэнтэйд тооцогддог омгийнхныг ч санагдуулж байсныг энд дурдах хэрэгтэй. 

Хэтэрхий ургуулбал сүмийн хаалганы бариул шиг ч харагдана. 

Гэхдээ энэ бол наргиа хийсэн пост гэдгийг уншигч та ойлгоорой. Түүний чадварт хэн ч эргэлздэггүй шиг гоо үзэсгэлэн, хувцаслалтын өндөр мэдрэмжинд нь ч эгдүүцэх хүн гарахгүй. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
28
34
36
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.