Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Цагаан будаа нь чихрээс ялгаагүй зүрхэнд муу болохыг судалгаагаар баталжээ


Боловсруулсан үр тариа хэт их хэрэглэх нь амттан идсэнээс ялгаагүйгээр зүрхэнд нөлөөлдөг болохыг нэгэн судалгаагаар олж тогтоожээ.

Ираны эрүүл мэнд, зөв хооллолтын судлаачид боловсруулсан үр тариа хэрэглэдэг хүмүүсийн зүрхний өвчлөл илүү их байдаг тухай судалгааг American College of Cardiology дээр нийтлүүлсэн байна. 

Цагаан талх, цагаан будаа зэрэг нь "PCAD" буюу зүрхний титэм судасны эмгэг үүсэхэд нөлөөлдөг хоол хүнсэнд багтаж байна.

Энэхүү өвчлөл 45 нас хүрээгүй эрэгтэй, 55 нас хүрээгүй эмэгтэй хүмүүст элбэг тохиолддог байна.

Мохаммад Амин Кажави гэх судлаачийн мэдээлснээр энэ төрлийн өвчлөл чихэр болон ханаагүй тос ихэрэ хэрэглэхэд мөн үүсдэг гэнэ.

Нийт 1168 эрүүл, 1368 зүрхний өвчлөлтэй хүмүүст энэхүү судалгааг хийсэн бөгөөд хэр ойр давтамжтайгаар боловсруулсан үр тариа хэрэглэдгийг асуусан байна. Энэхүү судалгааны үр дүнг харгалзан үзэж, судлаачид хүмүүст боловсруулсан үр тариаг зүй зохистой хэрэглэх, хөдөлгөөнтэй, идэвхтэй амьдрахыг зөвлөж байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
8 цагийн өмнө
ХХ зууны эхэн үеийн фитнес
2
10 цагийн өмнө
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
3
Өчигдөр
Гэдэсний халдварт өвчнөөс хэрхэн СЭРГИЙЛЭХ вэ?
санал болгох
1
Өчигдөр
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.