Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Аминдэм уухдаа юу анхаарах вэ?


Аминдэм, эрдэс дутагдаж, бие организмын хэвийн ажиллагаа саарахаас сэргийлэн бид бүгд л тодорхой аминдэм, эрдсийг нэмэлтээр хэрэглэдэг. Угтаа, нэмэлтээр болж өгвөл хэрэглэхгүй байхыг зөвлөдөг ч хүнснээсээ шаардлагатай шим тэжээлээ бүрэн авахад хязгаарлагдмал нөхцөлд амьдардаг бидний хувьд аминдэм, эрдэс бодисыг нэмэлтээр уух хэрэг гардаг билээ. 

Хэрэв таны өдөрт хэрэглэж байгаа хүнсний дөрөвний нэг нь жимс, мөн хэмжээнийх нь ногоо, дөрөвний нэг нь уураг ихтэй хүнс, дөрөвний нэг нь ислэг, ширхэглэг ихтэй хүнс байвал нэмэлтээр аминдэм, эрдэс уух шаардлага бараг л үгүй болов уу. Гэхдээ магадлаад, лабораторид цусны шинжилгээ өгч, аминдэм, эрдэс дутагдаж байгаа эсэхийг мэдэхийг зөвлөе. 

Юуг анхаарах вэ?

Хүний биед шаардлагатай 13 төрлийн аминдэмийг усанд уусдаг, тосонд уусдаг хэмээн ангилна. Энэ нь маш чухал. Тосонд уусдаг аминдэмийг усаар даруулан уухад үр дүн бага учраас тэр. Ингэвэл дэмий л биеэ ачаалж байгаа хэрэг болно. 

Усанд уусдаг аминдэмүүд 

С, B витаминууд (B1, B2, B3, B5, B6, B7, B9, B12) усанд уусдаг учир заавал хоолны дараа уух гэх хэрэггүй. Усанд шингэдэг амин дэмүүд биед нөөцлөгддөггүй учир дутагдалтай нөхцөлд байнга нөхөж байх хэрэгтэй гэнэ. 

- B аминдэмүүдийг өглөөгүүр уувал сайн. Бас, B12-ийг С аминдэмтэй зэрэгцүүлж хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. 

- С аминдэмийг хоол идээгүй үед байнга уувал ходоод хямарч мэдэх юм. Бас хэвийн хэрэглээнд ихдээ 1000 мг-ыг л уугаарай. 

- B6-г орой уувал нойронд, тодруулбал нүдний хөдөлгөөн хурдсах үе (REM)-д нөлөөлж, ядрахад хүргэдэг учир үдээс өмнө уувал зохилтой. 

Тосонд уусдаг аминдэмүүд

Харин тосонд уусдаг аминдэмүүд буюу А, D, E, K аминдэмийг өлөн дээрээ уувал үр дүнгүй. Гэхдээ заавал хоол ид гэсэн үг биш. Авокадо, самар зэрэг тослог ихтэй ургамал, үр жимстэй зэрэгцүүлэн уухад л хангалттай. Зарим үйлдвэр тосонд уусдаг амин дэмийг тостойгоор үйлдвэрлэсэн байдаг (тунгалаг уусдаг гадартай, дотроо шингэнтэй харагддаг) тул заавал энэ горимыг мөрдөх шаардлагагүй. Тодруулахад, ийм бэлдмэлүүд шахмал эмийн хэлбэрээс илүү шингэцтэй байдаг. 

- Тосонд шингэдэг аминдэмүүдийг хамтад нь уух хэрэггүй. Аминдэм К гэхэд тосонд шингэдэг өөр аминдэмтэй зэрэгцүүлэхэд шингэлт нь эрс мууддагийг тогтоожээ. 

- E, K аминдэмийн дутагдал ховор байдаг учраас шинжилгээ хийлгэж, дутагдалтай гэж оношлогдсон тохиолдолд л уухыг зөвлөдөг. Ихэдвэл бие организмд ихээхэн сөрөг нөлөөтэй учраас тэр.

- Тосонд уудаг аминдэм элгэнд шимэгддэг учир хэтрүүлсэн үед элэгний хэвийн үйл ажиллагаа алдагддаг. 

- Тамхи татдаг хүмүүс А аминдэм их хэрэглэвэл уушгины хавдартай болох эрсдэл нь нэмэгддэг. 

- D аминдэмийг магнийтай хамт уувал үр дүнтэй. Магний дутагдсан үед D аминдэмийн идэвхжил сул байдаг учраас тэр гэнэ. D, К аминдэмийг хамт уувал ясанд сайн. 

- Аминдэмийн багц авч хэрэглэхээр шийдсэн бол нас, хүйсийн онцлогтоо тохирсныг аваарай. Жишээ нь, өндөр настнуудад зориулсан аминдэмийн багц залуучуудад зориулсан багцаас хамаагүй илүү кальци, D, B12 аминдэмтэй байдаг аж. Түүнчлэн эмэгтэйчүүдэд зориулсан бэлдмэлүүдэд төмрийн агууламж их гэхчлэн ялгаа бий. Аминдэмийн багцыг өлөн элгэн дээрээ ууж хэрэггүй. Нэгээс илүү ширхгийг ууж байгаа нөхцөлд нэг дор уулгүйгээр өглөөний цайны дараа нэгийг, өдрийн хоолны дараа нэгийг гэх маягаар хуваагаад уухыг зөвлөе.

Эрдэс бодисууд

- Төмрийн бэлдмэлийг өлөн элгэн дээрээ уувал сайн. Гэхдээ кальцийн бэлдмэл болон кальци ихтэй хүнстэй хамт хэрэглэж болохгүй аж. Цайрын бэлдмэл мөн адил. 

- Кальци хэтрүүлэн хэрэглэвэл бөөрний чулуу үүсэх эрсдэлтэй. Кальци ууж байгаа бол D аминдэм давхар уугаарай. 

- Магний тайвшруулах үйлчилгээтэй тул оройн хоолны дараа уухад тохиромжтой. Өдөрт 350мг-аас хэтрүүлж болохгүй. 

Судалж унш 

Хаана, ямар үйлдвэрт хийсэн гэдгийг нь сайтар анхаарч авах нь чухал. Савлагаан дээр заагдсан агууламж үнэн эсэхийг холбогдох байгууллагаас баталгаажуулсан эсэхийг уншиж судлахгүй бол эм биш хор болж мэдэх юм. 

Тогтсон цагтаа уух 

Аминдэмийг ч гэсэн тогтмол уувал үр дүнтэй. Шаардлагатай бол тэмдэглэл хөтөл. 


Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Хаврын ядаргаанаас хэрхэн бултах вэ?
2
3 өдрийн өмнө
Дөнгөж 20-иод настай ч ууц нуруу нь өвдөж буй залууст өгөх 5 зөвлөгөө
3
3 өдрийн өмнө
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
санал болгох
1
4 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

T 2022.10.13 202.131.225.197

Love

0 Хариулах