Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Нийгмийн стрессээс таныг чөлөөлж, сэтгэлийн амгаланг мэдрүүлэх 12 зэн үйлдэл


Өдөр тутмын жижиг үйлдэл, аливаад хандах хандлагаа өөрчлөх нь хүний амьдралыг өөрчилдөг. Одоо цагтаа амьдарч, сэтгэлийн түгшүүр бус амар амгаланг мэдэрч, бусдын үг, бусдын бодол, бусдын нөлөөллийг бус дотоод сэтгэлээ чагнан сонсож, эгэл энгийний гоо сайхан хайрыг мэдэрч, эелдэг найрсаг сэтгэлийг бүрдүүлэн, амар амгалан оюун бодлыг төлөвшүүлэхэд тань Зэн мэргэн ухаан туслах болно. 

Үе үеийн Зэнгийн багш нарын шавь нартаа зөвлөдөг өдөр тутмын зэн дадлыг хүргэе.

ӨГЛӨӨ

1. 30 минутын эрт бос

Босдог цагаасаа 30 минутын эрт босоорой. Өдрийг эхлүүлэхийн өмнө өөртөө цаг гаргаж, цээж дүүрэн агаар амьсгалах хугацааг өөртөө олго. Чингэснээр дараах 3 дадлыг хэрэгжүүлэх, амсхийх цаг танд бий болно. 

2. Цонхоо нээ

Зэнгийн сургаалд байгаа орон зайгаа чөлөөлж, агаар оруулах нь оюун бодлоо элдэв бодол, хүлээснээс чөлөөлөхтэй нэгэн ижил хэмээдэг. Өглөө сэрээд цонхоо нээн өглөөний шинэ агаарыг мэдрээрэй. 

3. Багахан цэвэрлэгээ хий

Сүмд шавилан суугаа лам нарыг санаж байна уу? Өглөө бүр эртлэн босож хогоо шүүрдэн, цэвэрлэгээ хийдэг дээ? Тэгвэл та ч бас багахан цэвэрлэгээ хийгээд үз. Цэвэрлэгээ хийхдээ зөвхөн хийж буй зүйлдээ л анхаарал хандуулах нь оюун бодлыг тань ч цэвэрлэх болно. Өглөөдөө 10-15 минутыг энэ дадалд зориулах нь хоёр үр ашигтай. Нэгт, таны бодлыг цэгцэлнэ. Хоёрт, амралтын өдрөөр их хэмжээний цэвэрлэгээ хийх цагийг тань хэмнэх болно. 

4. Оюунлаг хооллолт

Харвардын судалгаагаар дундаж хүн өдөрт хоёр цаг 30 минутыг хооллоход зарцуулдаг ч хооллох үедээ кино дүрс бичлэг үзэх, ном унших, бусадтай ярилцах гэх мэт давхар өөр үйлдлийг хийдэг байна. Харин та дараагийн удаа хооллохдоо зөвхөн одоо цагтаа төвлөрөөрэй. Хоолоо сайтар зажилж, элдэв мэдээллээр өөрийгөө бөмбөгдөх бус хоолоо амтархан таашаахыг хичээ. Өөр зүйлд сатаарангаа хооллоход хүн цадах хэмжээнээсээ их идэх магадлал маш их. Харин хоолоо амтархан таашааж, зажилж идэх тусам таны эрүүл мэндэд ч тустай юм шүү. 

ӨДӨР

5. Хамгийн сүрдмээр ажлыг эхэнд хий

Хийхээс зүрхшээж буй ажлаа хамгийн эхэнд хий. Хамгийн эрч хүчтэй үедээ хэцүү ажлын ард гарах нь сэргэг таатай мэдрэмж төрүүлэх болно. 

6. Нэг зүйлд төвлөр

Зэнгийн багш нарын цайны соёлыг та мэдэх үү? Зөвхөн нэг зүйлд төвлөрч, одоо цагийг мэдрэх нь уг соёлын гол зорилго. Хүний анхаарал 25 минут тутам сарниж байдаг. Тухайн мөчдөө хийж буй зүйлдээ бүрэн төвлөрч, нэг нэгээр нь хийж гүйцэлдүүлэхэд бүтээлч байдал, урам зориг ч нэмэгдэх болно. 

7. Бүрэн завсарлага авч сур

Өдрийн цагаар тасралтгүй 8 цаг суун ажилладаг юм биш биз? Бясалгал хийхэд ч завсарлага авах хэрэгтэйг санаарай. Нэг ажлаас нөгөөд шилжих зуураа тархиа бүрэн амрааж, сунгалт хийж, аяга сайхан цай уух зэргээр бүрэн завсарлага авч сураарай. 

8. Өдрийн цагаар хөнгөн хоолло

"Хара хачибунме" буюу 80 хувь цадах техникээр хооллох Күнзийн зарчмыг баримтлаарай. Хөнгөн чанарын боловч их хэмжээний хоол буюу ногоо ихтэй хөнгөн хооллох нь толгой тархийг ч сэргэг байлгах болно. 

ОРОЙ

9. Алхаж байхдаа бясалга

Зэн Буддизмын лам нар хэсэг хугацаанд суун бясалгасныхаа дараа "кинкоу" буюу алхангаа бясалгадаг. Биеийн чилээгээ гаргаж, хөдөлгөөн хийнгээ бясалгахыг урт өдрийн дараах амралт болгоорой. Гүнзгий амьсгал авч, алхаа бүрээ мэдрэхийг хичээ. 

10. Өөрийн хил хязгаарыг тогтоо

Буддын сүм хийдүүд гадаад орчноос гурван ч гарцаар тусгаарлагдан оршдог. Үүн шиг өөрийн дотоод сэтгэлийн хил хязгаарыг тогтоогоорой. Хүссэн хэн бүхэн дотор нь орж, дуртай үгээрээ үймээн самуун тарьж, халдаад байхааргүй тийм л ариун газар болгон цогцлоо. 

11. Амгалан орчныг бүрдүүл

Оройн цагаар хүний бие хамгийн мэдрэмтгий байдаг. Гэр орноо тухалж амрахуйц амар амгалан, дулаахан, таатай орон зай болгоорой. Оройдоо чухал шийдвэр гаргахаас цааргал. Бие сэтгэлээ тогтоон барьж, амраахыг илүүд үзээрэй. 

12. Талархлаа илэрхийл

Амьдарч буй амьдрал, идэж буй хоол, одоо цаг, хийсэн сайхан зүйл, уулзсан сайхан хүмүүстээ талархаж сур. Бодол тань үг, үг тань үйлдэл, үйлдэл давтагдсаар дадал болон хувирдаг тул өөрийн бодлыг чагнан анзаарч бай. Муу муухай бодлыг шуудхан үлдэн хөөх хэцүү ч бага багаар чагнан сонсож, ойлгож, тавьж явуул. Сайн сайхан бодол, талархал илэрхийлэн өнөөдөртөө талархаад үдшийг амар амгалан өнгөрүүлээрэй. 

Хамгийн их уншилттай
1
2023.01.17
QUIZ: Та хэр зэрэг ТОКСИК хүн бэ?
2
2023.01.30
Сон Жун Кигийн эхнэр Британи жүжигчин Кэти Сондерсийн тухай 7 баримт
3
2023.01.17
Хятад эмэгтэй бүх эксээ хуримандаа урьж нэг ширээнд суулгажээ
холбоотой мэдээ
1
9 минутын өмнө
Хиймэл оюун ухаант чатбот буюу ChatGPT-ийн талаар 5 БАРИМТ
2
29 минутын өмнө
Валентинаас өмнө хостой болох шалгарсан 9 арга
3
3 цагийн өмнө
Далай лам Турк, Сирийн аврах ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ
санал болгох
1
9 минутын өмнө
Хиймэл оюун ухаант чатбот буюу ChatGPT-ийн талаар 5 БАРИМТ
2
29 минутын өмнө
Валентинаас өмнө хостой болох шалгарсан 9 арга
3
17 цагийн өмнө
Турк болон Сирид туслахаар очсон өхөөрдөм, эрэлхэг нохдын 27 зураг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
6
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.