Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

PCOS өвчний талаар сэрэмжлүүлэхийн тулд хоёр сарын турш сахлаа ургуулжээ


Их Британийн Эйлсбери хотын иргэн, 48 настай Аннетт өөрийнхөө туулж буй өвчний талаар олон нийтэд мэдээлэл, сэрэмжлүүлэг хүргэх үүднээс нэгэн санаачилга гаргажээ. Тэрбээр хүүхэд байхаасаа өндгөвчний олон уйланхайт хамшинж (Polycystic ovary syndrome) хэмээх эмэгтэйчүүдийн дунд өргөн тохиолддог өвчнөөр шаналж байгаа аж. Энэ нь нэг төрлийн дааврын үйл ажиллагааны алдагдал бөгөөд сарын тэмдэг тогтмол бус, бие махбод дахь эр дааврын өндөр түвшин байх, жин нэмэх зэрэг шинж тэмдгээр илэрдэг байна. 

Аннеттыг 14 настай байхад энэ хамшинж илэрч эхэлсэн бөгөөд 19 нас хүрсэн хойноо л өвчнөө бүрэн дүүрэн оношлуулжээ. PCOS-ийн шинж тэмдэг хүн бүрд харилцан адилгүй байдаг бөгөөд Аннеттын хувьд нүүр, цээж, нуруунд эрэгтэй хүнийх шиг өтгөн үс, сахал (хирсутизм) ургах, сэтгэл санааны байдал тогтворгүйтэх, батгашилт үүсэх, дааврын тэнцвэрт байдал алдагдах зэрэг шинж тэмдэг илэрчээ. Үүнээс гадна тэрбээр хүүхэдтэй болох боломжгүй болжээ. 

Иймд тэрбээр PCOS-ийн талаар нийгэмд бодитой ойлголт түгээх, буяны үйл ажиллагаанд туслах зорилгоор хоёр сарын турш сахлаа ургуулсны эцэст өнгөрсөн долоо хоногт хусжээ. Аннетт "PCOS-ийн талаар хангалттай мэдээлэл байдаггүй, судалгаа ч төдийлөн хийгддэггүй гэдгийг олон нийтэд мэдүүлэхийн тулд сахлаа ургуулсан. Мөн энэ өвчнөөр шаналж буй эмэгтэйчүүд та бүхэн ганцаараа биш шүү гэдгийг ойлгуулахыг хүссэн" гэжээ.

Аннетт ТикТок дээрээ 71 мянган дагагчтай бөгөөд түүний нөхцөл байдлыг ойлгож дэмжигчдээс гадна түүнтэй адил PCOS-тэй ч хаана хандахаа мэдэхгүй байгаа хүмүүс холбогдож байна хэмээжээ. 

Дашрамд дурдахад, PCOS буюу өндгөвчний олон уйланхайт хамшинж нь:

  • Дааврын тэнцвэргүй байдлаас үүдэлтэй дотоод шүүрлийн эмгэг юм.
  • Их Британид 10 эмэгтэй тутмын нэг нь PCOS-д өртөх эрсдэлтэй гэсэн тооцоо гарчээ.
  • Сарын тэмдэг тогтмол ирдэггүй эсвэл огт ирэхгүй байх, өндгөн эс хааяа ялгарах зарим тохиолдолд огт ялгарахгүй байх. Мөн нүүр, биен дээр үс ихээр ургах, сэтгэл гутралд өртөх зэрэг шинж тэмдэг нийтлэг байдаг.
  • PCOS үүсэх шалтгаан болон эмчлэх аргыг одоо болтол олоогүй байна.
  • PCOS нь урт хугацаандаа чихрийн шижин, эндометрийн хорт хавдар, цусны даралт ихсэх өвчин үүсэх шалтгаан болдог аж. 
Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
8 цагийн өмнө
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
2
11 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
2024.04.18
ХХ зууны эхэн үеийн фитнес
санал болгох
1
14 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

DR. ADITYA 2022.10.28 197.211.53.61

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802.имэйл: [email protected]нэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

1 Хариулах