Итаевонд болсон ослын дараа хүмүүс олноороо CPR хийхэд суралцаж байна
Хэдхэн хоногийн өмнө БНСУ-ын Итаевон дүүрэгт болсон харамсалтай ослын улмаас 155 хүн амиа алдаж, зуу гаруй хүн гэмтэл бэртэл авсан билээ. Тэгвэл энэ явдлын дараа солонгосчууд CPR буюу зүрх уушгины сэхээн амьдруулах аргыг олноороо сурч байгаа аж.
Ослын үеэр аврах албаныхан төдийгүй энгийн иргэд шахцалдаж дарагдсан хүмүүсийг аврахын тулд CPR хийж буй бичлэг интернэтээр тархсан нь анхан шатны яаралтай тусламжийн ач холбогдлыг нийтэд ойлгуулжээ. Үүнтэй холбоотойгоор CPR болон бусад анхан шатны тусламжийн сургалт авахаар хандаж буй иргэдийн тоо эрс нэмэгдээд байгаа гэнэ.
Солонгосын Улаан загалмайн нийгэмлэгээс мэдээлснээр ослын дараагаас иргэд тус нийгэмлэгийн төв оффис болон Сөүл дэх салбар оффисуудаас сургалтын талаарх мэдээлэл авах нь хоёр дахин нэмэгдсэн гэжээ. Түүнчлэн Солонгосын Зүрх - уушгины сэхээн амьдруулах нийгэмлэгийн вэбсайтаар зочилсон хүний тоо дөрөв дахин нэмэгдсэн тухай албаны хүн мэдээлжээ. Иймд сургууль болон олон нийтэд зориулсан CPR-ийн сургалтыг нэмэгдүүлэх шаардлагатай гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.
"Хэрэв өшөө олон хүн уушги - зүрхний массаж хийх аргыг мэддэг байсан бол амиа алдагсдын тоо буурах байсан. Тиймээс би ослын дараа CPR хийж сурахаар шийдсэн" гэж сургалтад хамрагдаж буй 32 настай оффисын ажилтан Бэ ярьжээ.
Дашрамд дурдахад, CPR тусламжийг нэн даруй үзүүлж чадвал зүрх нь зогссон хүний амьд үлдэх боломж гурав дахин нэмэгддэг аж.
Холбоотой мэдээлэл: Итаевонд болсон Хэллоуны аймшигт ослын талаарх БҮХ мэдээлэл
Эх сурвалж: The Korea Times
MONGOLIA NEWS 2022.11.02 155.133.84.128
Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Девашид ([email protected] ) нэг бөөрөө зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Эмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэг бөөрөө 460,000 доллараар зарсандаа ямар ч сөрөг үр дагаваргүйгээр маш их баярласан. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарахыг хүсч байна уу эсвэл худалдаж авах уу? Раж эмчтэй [email protected] хаягаар холбоо барина уу whatsapp дугаар: +19099134258
0 0 Хариулах