Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

"Дотор давчдам" таагүй мэдрэмж төрөх үед өөртөө сануулах 3 зүйл


Таагүй мэдээ дуулах, дотны хүнтэйгээ холбоо тасрах, хайртай хүнээ өөр хүнтэй аз жаргалтай буйг харах, ажилдаа бүтэлгүйтэх, алдаа гаргах, мөнгөгүй болох, ганцаардан гуниглах, сэтгэл түгших гэх мэт "дотор давчдам" хэцүү үе хэн бүхэн тохиодог. Удаан хугацаанд таагүй мэдрэмжээ хадгалах нь сэтгэлийн гүн хямралд хүргэх аюултай учир "барын зулзагыг бага дээр" нь даран авч, эвлэрч, хүлээн зөвшөөрч, нүүр тулахаас аргагүй. Тиймээс дараах алхмуудыг дагаад үзээрэй. Бага ч гэсэн дээрдэнэ гэдэгт итгэх нь хамгийн чухал юм шүү. 

"Амьдралд тохиож буй зүйлс бус тэдгээрийн тухай бодлоосоо болж бид шаналдаг" 

Танд тохиосон нэг л зүйлээс болж амьдрал тань бүхэлдээ өөрчлөгдсөн мэт заримдаа санагддаг уу? Хэдхэн хоног аялалд явчхаад ирэхэд л гэр орон огт өөр харагдаж, юмсыг харах өнцөг ч өөрчлөгдсөн мэт мэдрэгддэг үү? 5 жилийн өмнө тохиоход зовж шаналж байсан зүйлс одоо тохиоход огт өөрөөр хүлээн авч буйгаа анзаарсан уу? "Бид бодит байдлаас бус төсөөллөөсөө болж шаналдаг" хэмээн эртний гүн ухаанч Сенека хэлсэн нь бий. Тиймээс харах өнцгөө өөрчилж болно гэдэгт итгэж, хичээгээд үзэх нь аливаа хүнд бэрх мэдрэмжтэй нүүр тулах эхний алхам байх болно. 

1. "Ямар ч хүнд хэцүү мэдрэмжийн ард эерэг тал нуугдан байдаг"

Хүндээр өвчлөх, хайртай хүнээсээ салах, үнэ хаяж авсан эд хөрөнгөө алдах гэхчлэн мэдрэмжийг бид шууд "сөрөг" утгаар нь хүлээн авдаг. Гэхдээ хүндээр өвдсөний дараа бид эрүүл мэндээ илүү анхаарч, цаг мөч бүрийг хайрлаж сурна. Хайртай хүнээ тавьж явуулснаар зүрх сэтгэлээ чөлөөлж, илүү аз жаргалтай харилцаанд бэлтгэлтэй болно. Эд хөрөнгөө алдсанаар илүү няхуур болж, мөнгөний төлөө бус үнэ цэний төлөө хөдөлмөрлөж сурна. Тиймээс танд одоо төрж буй таагүй мэдрэмж ч өөрийн гэсэн "авах" зүйлтэй болохыг тунгаагаад үзээрэй. 

2. "Хүлээлтээс өөрийгөө чөлөөлөх үед шаналал замхран оддог"

Өндөр хүлээлттэй байх тусам тухайн зүйл бүтэлгүйтэхэд сэтгэлээр унадаг даа? Тэгвэл өөдрөг зүйлд итгэхийн зэрэгцээ хүлээлтээсээ өөрийгөө чөлөөлөхөд л болно. Ажил амьдрал бүтэлгүйтэж, байдаг бүхнээ алдаж, хамаг нөхөд тань хаяад явсан ч босоод зогсох дотоод сэтгэлийн хүчтэй байгаарай. Мэдээж шууд л хэрэгжүүлэх нь хэлэхээс хэцүү. Тиймээс бага багаар өөртөө сургуулилж, алив хүлээлтээс өөрийгөө чөлөөлөөрэй. 

3. "Чи үнэхээр хичээж байгаа. Гэхдээ төгс байх албагүй дээ"

Өөрийн зан төрх, буй байгаагаа хүлээн зөвшөөрөх нь өөрийгөө хайрлахад туслах болно. Та энэ дэлхий дээр аз жаргалтай байх гэж ирсэн болохоос алив бүхнийг төгс хийж бүтээж, хүн бүхэнд хайрлагдах албагүй. Тиймээс өөртөө зөөлөн хандаж, хичээж буйгаа үнэлээрэй. Эцэст нь дотоод сэтгэлийн хүч тэнхээ ямар ч таагүй мэдрэмжийг даван туулах хүчтэй гэдгийг санаарай.

Хамгийн их уншилттай
1
2023.01.17
QUIZ: Та хэр зэрэг ТОКСИК хүн бэ?
2
2023.01.30
Сон Жун Кигийн эхнэр Британи жүжигчин Кэти Сондерсийн тухай 7 баримт
3
2023.01.17
Хятад эмэгтэй бүх эксээ хуримандаа урьж нэг ширээнд суулгажээ
холбоотой мэдээ
1
2023.02.03
Алисагийн тэмдэглэл: Минут секунд бүр, гуниг ганцаардал бүрийг хайрлах тухай
2
2023.01.26
Алисагийн тэмдэглэл: Нулимстай, ганцаардалтай өдрүүдэд намайг "тэврэн авдаг" 10 зүйл
3
2023.01.24
Уур амьсгалын өөрчлөлт СЭТГЭЛ ЗҮЙД нөлөөлдгийг батлах 4 баримт
санал болгох
1
16 цагийн өмнө
Турк болон Сирид туслахаар очсон өхөөрдөм, эрэлхэг нохдын 27 зураг
2
23 цагийн өмнө
Турк аав нас барсан охиноо орхиж чадалгүй гараас нь атган удаан суужээ
3
23 цагийн өмнө
17 настай хүү A24 студитэй хамтран "Backrooms" сэдэвт аймшгийн кино хийнэ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Мөнхцэцэг 2022.11.03 64.119.24.149

Баярлалаа гоё нийтлэл байна

0 Хариулах