Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Долоо хоногт ядаж нэг удаа уйлах нь стресс, сэтгэл гутралаас хамгаалдаг гэнэ


Та нэг сайхан дуу сонсоод эсвэл кино үзээд уйлж, түүний дараа хамаагүй аз жаргалтай, хөнгөн мэдрэмж авч байсан бол үүнийг мэдрэх байх. Ахлах сургуулийн багш, "намида сэнсэй" буюу нулимсны багш гэх нэрээрээ алдаршсан Хидэфүми Ёошида уйлахын ач тусыг хүмүүст тайлбарлажээ.

Japan Times-д өгсөн яриандаа тэрбээр, "Уйлах нь инээх болон унтахаас ч илүүтэйгээр стрессийг үгүй хийдэг. Долоо хоногт ядаж ганц удаа уйлбал та стрессгүй амьдралаар амьдрах боломжтой" хэмээжээ.

2014 онд Ёошида Тохо их сургуулийн Анагаахын факультетын профессор Хидэхо Аритатай хамтран уйлах нь хэрхэн стресс үгүй хийдэг тухай судалгааг эхлүүлжээ.

Япон улс амиа хорлолтын тоогоороо Өмнөд Солонгос болон ОХУ-ын ард гуравдугаарт бичигддэг. Мөн дийлэнх нь эрэгтэйчүүд байдаг бөгөөд амиа хорлолтын бараг 90 хувь нь сэтгэл гутрал, стрессээс үүдэлтэй. Харин уйлах үед хүн сэтгэл дотор хуралдаж байсан асар олон зүйлийг гадагшлуулж, дотроо тээн шаналахаа больдог байна. Тийм учраас нулимсны багш ахлах сургуулиуд болоод томоохон компаниудаар явж өөрийн лекцийг тавьж, уйлахын ашиг тусыг улам бүр ойлгуулахаар хичээж байгаа аж.

Нэгэн судалгаагаар 30 гаруй орныг хамруулсан бөгөөд оролцсон хүмүүсийн 70 гаруй хувь нулимс дуслуулж, уйлсныхаа дараа хамаагүй дээрдэж, идэвхтэй болсон гэжээ. Мөн хүнд хэцүү асуудлууд аажмаар багасч, хаа хамаагүй бодлууд нь арилсан гэдгийг ч дурдсан байна.

Рамсигийн анагаахын төвийн доктор Виллиам Фрэй "Амьсгал гаргах, бие засах, хөлрөх зэрэг нь бүгд биеэс хорт бодисыг гадагшлуулах процесс. Мөн уйлах нь яг үүнтэй адил стресс болоод хүнд хэцүү мэдрэмжүүдийг гадагшлуулах процесс юм" хэмээн New York Times-д өгсөн яриандаа дурдсан байдаг.

Тэгэхээр бүгдээрээ долоо хоногт ядаж нэг удаа ч болтугай нулимс гаргаж, сэтгэлээ хөнгөлж байгаарай.

Хамгийн их уншилттай
1
2023.01.17
QUIZ: Та хэр зэрэг ТОКСИК хүн бэ?
2
2023.01.30
Сон Жун Кигийн эхнэр Британи жүжигчин Кэти Сондерсийн тухай 7 баримт
3
2023.01.17
Хятад эмэгтэй бүх эксээ хуримандаа урьж нэг ширээнд суулгажээ
холбоотой мэдээ
1
2023.02.03
Алисагийн тэмдэглэл: Минут секунд бүр, гуниг ганцаардал бүрийг хайрлах тухай
2
2023.01.26
Алисагийн тэмдэглэл: Нулимстай, ганцаардалтай өдрүүдэд намайг "тэврэн авдаг" 10 зүйл
3
2023.01.24
Уур амьсгалын өөрчлөлт СЭТГЭЛ ЗҮЙД нөлөөлдгийг батлах 4 баримт
санал болгох
1
19 минутын өмнө
Валентинаас өмнө хостой болох шалгарсан 9 арга
2
17 цагийн өмнө
Турк болон Сирид туслахаар очсон өхөөрдөм, эрэлхэг нохдын 27 зураг
3
Өчигдөр
Турк аав нас барсан охиноо орхиж чадалгүй гараас нь атган удаан суужээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.