UBLife Logo
Спорт

Б.Буяндалай боксын Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

Б.Буяндалай боксын Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

Боксын насанд хүрэгчдийн Азийн АШТ Йорданы нийслэл Амман хотноо энэ сарын 1-12-нд явагдаж өндөрлөлөө. Тэмцээнд 27 орны 267 тамирчин эрэгтэй 13, эмэгтэй 12 жинд өрсөлдөв. Монголоос 17 тамирчин оролцож, хоёр мөнгө, найман хүрэл, нийт 10 медаль авсан юм. 

Б.Буяндалай финалд Мухаммед Абу Жижатай тулалдаж, ялагдсанаар мөнгөн медаль хүртэв.

Мөн эмэгтэйчүүдийн 60 кг-д өрсөлдсөн Т.Номин-Эрдэнэ мөнгөн медаль хүртсэн билээ. Тэд хоёулаа Азийн АШТ-д анх удаа тулалдсан залуу тамирчид юм.

Түүнчлэн эрэгтэйчүүдийн 51 кг-д Х.Энхмандах, 57 кг-д Г.Лундаа, 67 кг-д Б.Чинзориг, 71 кг-д О.Бямба-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн 52 кг-д Л.Алтанцэцэг, 54 кг-д О.Есүгэн, 63 кг-д У.Шинэцэцэг, 70 кг-д Э.Эрдэнэтуяа нар хүрэл медаль хүртлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.