Өдгөө 28 настай комедиан, жүжигчин Пит Дэвидсон болон 31 настай жүжигчин Эмили Ратаковски нар үерхэж буй тухай мэдээлэл цацагдлаа.
"Тэд хоорондоо болзоод хэдэн сар болж байна. Харилцаа нь эхний шатандаа яваа ч тэд нэг нэгэндээ үнэхээр таалагдаж байгаа" гэх мэдээллийг нэгэн эх сурвалжаас өгчээ.

Тэд анх дундын найзаараа дамжуулан уулзсан гэнэ. Мөн "Пит Эмилиг маш их инээлгэдэг. Тийм ч учраас Эмили түүний зан байдал, сэтгэлгээг хайрладаг" хэмээн нэмж мэдээлжээ.

Оддын хов живийн тухай нийтэлдэг DeuxMoi инстаграм хуудас анх тэднийг гар гараасаа хөтлөлцөн явж байсан гэх мэдээллийг тарааснаас хойш тэдний үерхлийн тухай цуу тараад байсан юм.

Жүжигчин Эмли өнгөрсөн 7 сард Себастьян Беар-МакКлардаас салсан юм.

Есдүгээр сард гэрлэлтээ цуцлуулах өргөдлөө өгснөөс хойш тэрээр жүжигчин Брэд Питтэй мөн хэсэг хугацаанд харилцаатай байсан гэнэ. Тэд хэд хэдэн удаа л хамт харагдсан бөгөөд Брэд хэн нэгэнтэй болзоогүй байгаа гэх мэдээллийг өнгөрөгч 9 сард нэгэн эх сурвалжаас авч байжээ.

Питийн хувьд тэрээр хамгийн амжилттай, үзэсгэлэнтэй эмэгтэйчүүдтэй болзож явсан түүхтэй нэгэн.
