Хятадад болсон нэгэн марафон тэмцээний үеэр 1158 дугаартай гүйгч хайрцаг тамхийг угсруулан татангаа гүйж байжээ. Үүнийг харсан хүмүүс интернэтэд оруулснаар тэрээр шуугиан тариад байгаа юм.

Тэрээр 42 км зайг нийт 3 цаг 28 минутад туулжээ.
Нийт 1500 хүн энэхүү уралдаанд оролцсоноос тэрээр 574-т бичигджээ.

Мөн 2018 болон 2019 онд болсон уралдаануудад тэр мөн л тамхиа татан гүйж байсан гэх мэдээлэл байна. Тус бүрт нь тэрээр 3 цаг 36 минут, 3 цаг 32 минутад тус тус барианд орж байсан бөгөөд өөрийн амжилтыг энэ удаад ахиулжээ. Гэхдээ л тамхи эрүүл мэндэд хортой шүү, залуусаа.
