Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

СУДАЛГАА | Дэлхийн хэмжээнд 1.3 тэрбум хүн сонсголгүй болох эрсдэлд оржээ


Орчин цагт хүмүүс дуу хөгжим, кино зэргийг олон цагаар, хэт чанга сонсох нь нэмэгдсэн. Тэгвэл үүнтэй холбоотой шинэ судалгааны үр дүн гарчээ. 

BMJ Global Health сэтгүүлд  саяхан нийтлэгдсэн судалгаанд дэлхий даяар сонсох буруу дадалтай 12-34 насны 1.3 тэрбум хүн байгаа бөгөөд энэ нь тэднийг ирээдүйд сонсголгүй болох эрсдэлд оруулж байгааг онцолжээ. 

ДЭМБ-ын зөвлөх, тус судалгааны ахлах Лорен Диллардын тайлбарлаж буйгаар хэт өндөр дуу чимээ нь чихний мэдрэхүйн эсүүд болон бүтцийг ядраадаг гэнэ. Хэрэв ийм байдалтай удаан явбал сонсголгүй болох, чих шуугих эрсдэлтэй аж.

Судалгааны багийнхан 2000-2021 оны хооронд нийтлэгдсэн сонсох буруу дадалтай холбоотой шинжлэх ухааны судалгаануудад анализ хийж үзсэн байна. Сонсох буруу дадал гэдэгт чихэвчний хэрэглээ, концерт, баар, клуб гэх мэт дуу чимээ ихтэй үзвэр үйлчилгээний газруудад очих давтамж зэргийг оруулан тооцжээ. 

АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв дуу чимээний зохистой түвшинг 85 децибелээр хязгаарладаг бөгөөд энэ нь долоо хоногт 40 цагаас хэтрэх ёсгүй гэж үздэг. Өдөрт 2.5 цаг сонсох нь 92 децибелтэй тэнцэнэ гэж судалгаанд өгүүлжээ. Гэтэл хүмүүс ихэвчлэн 104-112 децибелийн өндөртэй дууг сонсдог болохыг уг судалгаагаар тогтоожээ.

Сонсголоо хэрхэн хамгаалах вэ? 

Чих хангинах нь тухайн дуу чимээ хэт чанга байгааг илтгэх үзүүлэлт гэж доктор Лорен Диллард тайлбарлаж байна. Тиймээс анзаарсан даруйдаа гэмтлээс урьдчилан сэргийлж, сонсголоо хамгаалах арга хэмжээ авахыг тэрбээр уриалжээ. Тухайлбал, орчин үеийн ухаалаг төхөөрөмжүүд сонсох түвшингээ хянах боломжийг олгодог бөгөөд хэт удаан, хэтэрхий чанга сонссон үед анхааруулах тохиргоотой байдаг. Хэрэв таныг чихэвчээ хэтэрхий чанга сонсож байна гэж анхааруулбал дууг нь суллах, хөгжмийг чихэвчээр бага сонсохыг зөвлөжээ.

Ямар чихэвч сонсголд аюулгүй гэдгийг хэлэх боломжгүй. Гэхдээ noise cancelling буюу орчны чимээ багасгагчтай чихэвч ашиглах нь эргэн тойрныхоо чимээг дарахын тулд чихэвчээ чангалах шаардлагагүй болгодог тул тустай гэж мэргэжилтнүүд үзэж байна. 

Харин концерт гэх мэт та өөрөө хянах боломжгүй их дуу чимээтэй газар байгаа бол чанга яригчаас аль болох хол зогсох нь сонсголоо хамгаалахад тустай гэжээ. Мөн чихний хамгаалалтыг ашиглах нь үр дүнтэй, тэр бүү хэл хөөсөн чихний бөглөө байсан ч тодорхой хэмжээгээ нөлөө үзүүлдэг гэсэн байна.

Эх сурвалж: CNN

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
ХХ зууны эхэн үеийн фитнес
2
3 өдрийн өмнө
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
3
4 өдрийн өмнө
Гэдэсний халдварт өвчнөөс хэрхэн СЭРГИЙЛЭХ вэ?
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.