Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

ХАС-ын түүхүүд | П.Төрмөнх: Нэг удаа хадгаламж нээгээд орхих амархан ч байнга нэмж, өсгөсөөр байх нь хатуужил шүү дээ


“Ирээдүйн саятан” хадгаламж эзэмшигч П.Төрмөнх 

Би Орхон аймгийн Баян-Өндөр сумын хүү. Дунд сургуулиа төгсөөд өнгөрсөн намар цэрэгт явчхаад арав хоногийн өмнө ирлээ. Анх цэрэгт явах сүрдмээр ч юм шиг, ямар нэгэн төсөөлөлгүй явсан ч одоо ирсэн хойно гоё дурсамжууд бодогдоод, он жавуудаа их санаж байна. Би хилийн застав дээр алба хаасан юм. Тэгээд халагддаг өдрөө харьж явахдаа хил рүү харсан чинь тэсэхгүй уйлчихсан шүү. Аав ээж хоёр маань их эх оронч, хил дээр алба хаана гэдгийг минь сонсоод их баярлаж байсан. Тэд маань малчин хүмүүс.

Би чинь айлын том, доороо таван дүүтэй учраас багаасаа л их томоотой, аав ээжийнхээ үгнээс гардаггүй, даруухан хүүхэд байсан. Одоо ч гэсэн хүүхэд л дээ (инээв). Аав ээж хоёр багаас л надад өөрийнхөө ирээдүйн төлөө хөдөлмөрлөж, хичээж амьдрахыг үлгэрлэж ирсэн. Намайг төрмөгц ХасБанкны “Ирээдүйн саятан” хадгаламж нээж өгсөн нь өнөөдрийг хүртэл 19 жилийн хуримтлал болоод байна. 16 нас хүрдэг жил ээж “Хүүе, нээрэн хүүдээ хадгаламж нээсэн байгаашдээ. Хүүхдийн мөнгийг нь ийшээ хийгээд л байгаа” гэж хэлж, хадгаламжтайгаа мэдсэн. Дүү нар маань ч бүгд “Ирээдүйн саятан”-тай.

Би цэрэгт явахаасаа өмнө гагнуурчин мэргэжил эзэмшээд жил гаруй хугацаанд сарын 2 саяын цалинтай ажилладаг байсан нь миний өөрийн зүгээс хадгаламждаа хувь нэмэр оруулсан хамгийн “том” үе. Анхны цалингаа аваад аав ээж хоёрынхоо нээж өгсөн хадгаламж руу хийсэн нь үнэхээр гоё дурсамжтай санагддаг. Үүнээс өмнө өөр олон ажил хийж үзсэн л дээ. Гэхдээ хамгийн их мөнгө хийсэн нь тэр байхгүй юу.

Анхны цалингаа аваад аав ээж хоёрынхоо нээж өгсөн хадгаламж руу хийсэн нь үнэхээр гоё дурсамжтай санагддаг.

Ажиллаад цалингаа авах бүртээ хэрхэн яаж хуримтлуулах вэ, би өөрөө ер нь сардаа ямархуу зарлагатай хүн бэ гэдгээ мэддэг болчихдог юм байна лээ. Удалгүй сар бүр тухайн сарынхаа хэрэгцээтэй мөнгөө авч үлдээд талаас илүү хувийг нь хадгаламж руугаа хийдэг дадалтай болчихсон байсан. Орлого олох бүртээ их бага хамаагүй хадгаламж руугаа хийх нь улам их хөдөлмөрлөх урам зориг өгдөг. Гэхдээ цаашаа хийсэн ч санхүүд нэг их бэрхшээл болохооргүй хэмжээний мөнгөө хадгалах хэрэгтэй. Учир нь бүх мөнгөө хадгаламж руугаа хийчихвэл хэрэгцээ гарсан үед эргээд л авна, тэгэхээр чинь хадгалсны хэрэг байхгүй. Манай гэрийнхэн ер нь их бага хамаагүй хадгалах хэрэгтэй л гэхээс биш ямар нэг зүйл худалдаж авъя гэж хүсээд хадгаламжаа бөөнөөр нь авчихъя гэж огт боддоггүй. Тиймээс ч миний хадгаламж 19 жилийн турш арвижиж, хадгалагдаж ирсэн байх. Нэг удаа хадгаламж нээгээд орхих амархан ч байнга нэмж, өсгөсөөр байх нь хатуужил шүү дээ. Би цаашдаа ажиллангаа хадгаламжаа өөр өөр төрлөөр салбарлуулаад явна гэж боддог.

Цаашдаа ээж аавынхаа нээж өгсөн хадгаламжийг огт хаалгүй тэрбумтан болтлоо л хадгалмаар байна.

Аав ээж хоёр анх хадгаламж нээгээгүй, надад зааж, хэрэгтэйг нь ойлгуулаагүй байсан бол би өөрөө хадгаламж гэдэг зүйлийг олж мэдээд, нээнэ гэж байхгүй болов уу. “Ирээдүйн саятан” гэдэг нэр шигээ үнэхээр л намайг саятан болгосон хадгаламж. Цаашдаа ээж аавынхаа нээж өгсөн хадгаламжийг огт хаалгүй тэрбумтан болтлоо л хадгалмаар байна. Бүүр хаагаад өөр хадгаламж нээж болно л доо. Гэхдээ ээж аав хоёр минь нээж өгсөн гэж бодохоор дурсамжтай дотно санагддаг. Би ч бас хүүхэдтэй болбол аав ээж хоёр шигээ гэр бүлийнхээ хүн бүрт хадгаламж нээж өгөөд, ирээдүйг нь илүү баталгаатай болгохыг хүснэ. Өнөөдрийг хүртэл 19 жил хуримтлуулсан хадгаламж маань миний ирээдүйн баталгаа болж, цаашид хөдөлмөрлөж, хуримтлуулах шалтгаан болсон учраас тэр.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2023.11.21
Ub.life-ийн түүхүүд | Аз жаргал авчирсан анхны хадгаламжийн түүхүүд
2
2023.07.10
Ub.life-ийн түүхүүд | Наадмын нээлтийг “чимж” буй хүүхэд залуус
3
2023.06.30
UB.LIFE-ийн түүхүүд: Эрчүүд, хөвгүүд сэтгэлийн үгээ дайсан нь
санал болгох
1
9 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.