Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Германы парламентын гишүүд чуулганы танхимд суух аргагүй хүйтэн байна гэв


Германы парламент буюу Бундестагийн гишүүд чуулганы танхимд суух аргагүй хүйтэн байна хэмээн гомдол мэдүүлжээ. ОХУ-ын байгалийн хийн нийлүүлэлт зогссоноос шалтгаалан эрчим хүчний хомсдол үүссэн тул Бундестаг эрчим хүч хэмнэх шинэ журамд нийцүүлэн барилгын температурыг 19 градус болтол бууруулсан аж. Бундестагийн гишүүн Ренате Кюнаст дулаан курткатайгаа хуралд сууж, байсхийгээд босож алхлан дулаацсан тухайгаа яриад “Ингээд байхад л нус гоожоод байна. Итгэмээргүй юм!” хэмээн ярьсан байна. Ганц Бундестаг ч биш, Герман даяарх бүх оффист өрөөний температурыг 19 градуст барих журам гаргажээ. Эмнэлэг, хүүхдийн болоод өндөр настны асрамжийн газар, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ажиллаж, амьдардаг барилга, сургууль, цэцэрлэг энэ журмыг мөрдөхгүй.  

Өнгөрсөн наймдугаар сард германчуудын байгалийн хийн хэрэглээ өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 22 хувиар бага байв. Германы зарим их сургууль эрчим хүчний хомсдолоос шалтгаалан XII-I сард хичээлээ цахимаар оруулахаар шийдвэрлэжээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
19 цагийн өмнө
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
2
20 цагийн өмнө
FdB Awards-2024-ийн Шилдэг 30 хуримын зураг
3
3 өдрийн өмнө
Кайли Женнерийн Khy жинстэй танилц
санал болгох
1
23 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.