UBLife Logo
Кино

"Wednesday" цувралын хоёрдугаар бүлэг гарахад ойрхон байна гэжээ

"Wednesday" цувралын хоёрдугаар бүлэг гарахад ойрхон байна гэжээ

Netflix-ийн сүүлд шинээр гарсан энэхүү цуврал яг одоо хамгийн алдартай, хамгийн өндөр хандалттай бүтээл болж байна.

The Addams Family киноны гол дүр болох Wednesday-ийн тухай өгүүлэх тус цувралыг хэдийнээ үзэж дуусгасан маш олон үзэгчид дараагийн бүлэг хийгдэх эсэхийг сонирхож байгаа нь лавтай. Тэгвэл цувралын кино зохиолч Майлс Миллар энэ нь боломжтой болохыг дуулгажээ. Тэд зохиолыг цааш илүү гүн ухаж, тэдний Аддамсын гэр бүлийн түүхийг сонирхуулах хүсэлтэй байгаа гэнэ. Мөн тэрээр түүхийг улам бүр баяжуулж цааш олон бүлэг гаргахыг хүсэж байна гэсэн бөгөөд энэхүү боломж гарна гэдэгт итгэлтэй байгаагаа дурдсан байна.

Netflix-ийн зүгээс дараагийн бүлэг гарна гэдгийг тодорхой зарлаагүй байгаа ч бид сайн мэдээ дуулахад ойрхон байна. Киноны зохиолч Майлсын үгэнд бид хэрэв итгэж болох бол шинэхэн бүлэг гарах мэдээ нааштай байх нь мэдээж.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.