Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

МАН-ын бүлэг: Жагсаал, бага хурал, генсек, бонд, Ундрам


Амралтын өдрүүдэд үргэлжилсэн олон нийтийн эсэргүүцлийн жагсаал цуглааны улмаас улс төр нийгмийн анхаарлын төвд орж буй шинэ долоо хоногийн эхний өдөр эхэллээ. Төрийн ордонд УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хурлаар ямар асуудал хэлэлцсэнийг бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчдэд хариулснаас дараах мэдээллийг тоймолъё. 

МАН-ын бүлгийн гишүүд Чингис бондын эргэн төлөлтийн талаар Сангийн сайд Б.Жавхлангийн мэдээллийг сонсжээ.  

Иргэдийн жагсаалыг хаанаас, ямар зорилготойгоор хийж байгаа, юуг хөндөж байгаа талаар бүлгийн хуралдаанаар хэлэлцжээ. 

МАН-ын бага хурал маргааш буюу арванхоёрдугаар сарын 6-нд хуралдах товыг жагсаал цуглаантай холбоотойгоор өөрчлөөгүй байна. 

МАН-ын бага хурлаар намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг солих эсэх талаар товлоогүй байна.

Нүүрсний хулгайн хэрэгт иргэдийн бухимдал газар авсан учраас ирэх даваа гаригт буюу энэ сарын 12-нд нүүрсний хулгайн асуудлаар сонсгол зохион байгуулна. УИХ Засгийн газар, "Эрдэнэс Тавантолгой" болон түр хорооны мэдээллийг нэгтгэж сонсоно. 

Нийгмийн сүлжээнд УИХ-ын гишүүн Ч.Ундрамтай холбоотой асуудал дэгдсэн тухайд “Энэ бол хувь хүний асуудал. Иргэд, сонгогчдын зүгээс Ёс зүйн хороонд өргөдөл гомдол өгвөл түүнийг тус хороо авч хэлэлцэнэ" гэв.

Хамгийн их уншилттай
1
2023.11.24
Алла Пугачева: Оросууд минь, боолууд минь дээ...
2
2023.11.22
"The Mongol Khan" жүжгийн талаар олон улсын ХЭВЛЭЛҮҮД юу гэв?
3
2023.11.04
Playlist: Өнөөдрийнх шиг ийм л цаснаар сонсож баймаар 10 дуу
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Авторын булан: Ерөнхий сайд ба АВЛИГЫН ШҮҮХ
2
2023.09.24
Газрын тосны бүтээгдэхүүний аливаа хязгаарлалтад Монгол Улс орохгүй
3
2023.08.31
Шинэ цахилгаан автобусууд маргаашаас үйлчилж эхэлнэ
санал болгох
1
Уржигдар
ХДХВ-ын халдвар: “Залуу зорилтот бүлэг” гэж юу вэ?
2
Уржигдар
Энэ өвлийг хамтдаа өнгөрөөх дулаахан болзооны 33 санаа
3
3 өдрийн өмнө
Өдөрт дор хаяж 3 удаа хайртай хүнээ үнэрлэх нь стресс намжааж, сайхан амруулдаг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.