Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Б.Биндэръяа: Анхны орон сууцаа худалдаж авахдаа "Ирээдүйн саятан" хадгаламжаа урьдчилгаа төлбөртөө ашиглаж байлаа


ХасБанкны Газар дээрх аудитын хэлтсийн захирал Б.Биндэръяа

Хүүхэд байхаас аав минь гэр бүлийн орлогоосоо тогтмол мөнгө цуглуулж, цуглуулсан мөнгөө банк дахь хадгаламждаа хийж, хадгаламжийн дэвтэр дээр орлогын бичилтээ хийлгүүлж, дээрээс нь өөрийн тусгайлсан дэвтэр дээрээ хувийн хадгаламжийн тооцооллоо хийж хадгалдаг байлаа. Би энэ бүхнээс нь үлгэр дуурайлал авч, 12 наснаасаа эхлэн өвөө, эмээ, хамаатны ах эгч нараас надад өгсөн мөнгийг бага багаар цуглуулж хуримтлал бий болгож эхэлсэн юм. Би жил гаруй хугацаанд мөнгөнөөсөө үрэхгүй гэж маш их тэвчээр гаргаж хадгалахад 20,000 төгрөг цугларч байсан юм. Тэгж мөнгөө хадгалж байгааг минь аав хараад 2003 онд ХасБанканд дагуулж очоод миний цуглуулсан 20,000 төгрөгөөр анх “Ирээдүйн саятан” хадгаламж нээж байлаа.

2004 оноос эхлээд хүүхэд бүрд сарын 10,000 төгрөг улсаас олгож эхлэх үед тэр мөнгөө үрэхгүйгээр давхар хадгаламждаа хийж эхэлсэн. Тухайн үед “Ирээдүйн саятан” хадгаламжтай харилцагч нар дунд ХасБанкнаас хуримтлалын аян зарлаж байсныг маш тод санадаг юм. Хадгаламждаа мөнгө хийсэн хүүхэд бүрд Хасхүүгийн зурагтай үсэг бэлэглэдэг байсан. Тэр үсгүүдийг цуглуулан Хасхүү, ХасБанк, Ирээдүйн саятан гэх мэт үг бүтээгээд шагнал авдаг байсан юм. Би энэ урамшуулалд маш идэвхтэй оролцож, тухайн үед хүүхдүүдэд өгч байсан бараг бүх л шагналыг авсан гэж хэлж болно. Өнгийн харандаа, дэвтэр, бугуйн цаг, хамгийн том шагнал болох Хасхүүгийн хэлбэртэй монгол гэр авч байсан. Тэр бүхэн миний хүүхэд насны нандин дурсамж болж үлдсэн болохоор одоог хүртэл тэдгээр цуглуулсан үсэг, шагналуудыг гэртээ хадгалдаг.

Энэ цагаас хойш би гадаадад хоёр их дээд сургууль төгсөж ирээд анхны орон сууцаа худалдаж авахдаа “Ирээдүйн саятан” хадгаламжаа урьдчилгаа төлбөртөө ашиглаж байлаа. Гадаадаас ирээд удаагүй байхдаа хэсэг амарч байгаад ажилд орно доо гэж бодоод ажил хайгаагүй байсан юм. Тэр үед харин эхнэр минь ХасБанканд миний материалыг өгчихсөн байсан. Яагаад ч юм амьдрал минь энэ банктай байнга л холбогдож ирсэн байгаа юм. Тэгж л ажлынхаа анхны гарааг ХасБанкнаас эхэлж өдгөө 9 дэх жилдээ ажиллаж байна. Ажлынхаа хүрээнд үргэлж миний амьдралын нэг хэсэг болж ирсэн “Ирээдүйн саятан” хадгаламж бүтээгдэхүүнийг улам сайжруулах, эрсдэлийг бууруулах зөвлөмж өгч ажиллаж байсандаа маш их бахархалтай байдаг.

Миний хүүхдүүд төрсөн өдрөөсөө эхлэн ХасБанкны харилцагч болж, “Ирээдүйн саятан” хадгаламж нээлгэсэн байгаа. Аав минь надтай цуг бага насыг минь сайхан дурсамжуудаар дүүргэж байсан шиг би ч хүүхдүүдтэйгээ нандин дурсамжуудыг бүтээнэ гэдэгтээ итгэлтэй байна.


Ирээдүйн саятан хадгаламжийн 20 жилийн ойг тохиолдуулан 12-р сарын 15-ныг дуустал шинээр хадгаламж нээлгэсэн болон хуучин хадгаламждаа орлого хийсэн хүүхдүүдээс 20 хүүхдийг шалгаруулж тус бүр 1 сая төгрөгөөр урамшуулна.

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
23 цагийн өмнө
BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн шинэ инстаграм хаяг үзэн ядсан сэтгэгдлээр дүүрэн байна
2
Өчигдөр
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
3
Уржигдар
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.