
Хорватад хожигдсоны дараа Японы хөгжөөн дэмжигчид цэнгэлдэхийг цэвэрлэжээ
Дэлхийн аварга Герман болон Испанийн шигшээ багийг буулган авч дуулиан дэгдээгээд байсан Японы хөлбөмбөгийн шигшээ баг өчигдөр Хорват улсын эсрэг тоглож, 1:1 харьцаатай тэнцсэн ч Хорват торгуулийн цохилтоор 2 оноогоор илүүрхэн ялалт байгууллаа.
Хэдий Японы шигшээ баг ялагдал хүлээн дэлхийн аваргын тэмцээнийг орхисон ч хөгжөөн дэмжигчид уламжлал ёсоор цэнгэлдэхийг ширхэг ч хоггүй болтол нь цэвэрлэсэн нь олны сэтгэлийг хөдөлгөөд байна.
Японы багийн менежер Хажиме Мориясу "The New York Times"-т өгсөн ярилцлагадаа "Япончуудын хувьд энэ бол ердийн зүйл. Нэг газраас гарахдаа өмнөхөөсөө илүү цэвэрхэн үлдээх хэрэгтэй. Бид өнөөдөр ялагдсан ч дэлхийн аварга хоёр ч шигшээ багийг ялсан нь манай улсын шигшээ багийн хувьд түүхэн шинэ цаг үеийн эхлэл" гэжээ.
Японы багийн менежер Хажиме Мориясу тоглолтын дараа цэнгэлдэхэд хүрэлцэн ирсэн хөгжөөн дэмжигчдэд талархал хүндэтгэл илэрхийлжээ.
Эх сурвалж: NYT