Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

"JENESYS 2022” солилцооны хөтөлбөрт оролцогчдыг үдэх арга хэмжээ болов


12 дугаар сарын 5-ны өдөр, Японы ЭСЯ-ны дэд тэргүүн Ш.Кикүма Монгол-Японы Хүний Нөөцийн Хөгжлийн төвд болсон Японы талаарх ойлголтоо нэмэгдүүлэх солилцооны хөтөлбөр “JENESYS 2022”-т оролцогчдыг үдэх арга хэмжээнд оролцов. Энэ хөтөлбөр нь хоёр орны харилцааны ирээдүйг залгамжлан, мэдээллийг идэвхтэй түгээх чадвартай залуучуудыг Японд урьж, Японы талаарх ойлголтыг нэмэгдүүлэхийн хамт Япон гадаад харилцаа болон сэтгэл татам байдал зэргийг олон нийтийн сүлжээгээр идэвхтэй таниулан сурталчлах зорилготой хөтөлбөр юм. 12 дугаар сарын 6-наас 13-ны өдрүүдэд болох энэ хөтөлбөрт Монголын 40 залуу оролцож Японы шинжлэх ухаан, технологи, уламжлалт соёлоос суралцахаас гадна япон айлд зочлох юм.

Дэд тэргүүн Ш.Кикүма үдэж өгөн хэлсэн үгэндээ “Шинэ төрлийн коронавирусийн халдварын улмаас өнгөрсөн жил хүртэл цахимаар зохион байгуулагдаж байсан хэдий ч Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой, "Япон, Монголын хүүхэд залуучуудын найрамдал, солилцооны жил" хэмээх тэмдэглэлт ойн энэ жил Монголын 40 хүүхэд, залуучууд Япон руу явах гэж байгаад баяртай байна. Японд их зүйлийг сурч, үзэж харснаа гэр бүл, найз нөхөдтэйгөө хуваалцаарай” хэмээв.

Япон Улсын Элчин сайдын яам 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
10 цагийн өмнө
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
Өчигдөр
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
4 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
11 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.