UBLife Logo
Newsfeed

TIME сэтгүүл BLACKPINK хамтлагийг оны онцлох артистаар нэрлэжээ

Г.Сүрэн
Г.Сүрэн
TIME сэтгүүл BLACKPINK хамтлагийг оны онцлох артистаар нэрлэжээ

TIME сэтгүүл жил бүрийн төгсгөлд тухайн оны онцлох алдартнууд, дэлхийн хамгийн нөлөө бүхий салбар салбарын уран бүтээлчдийг нэрлэдэг. Тэгвэл 2022 оны онцлох артистаар Өмнөд Солонгосын BLACKPINK хамтлагийг дэлхийн энтертайнментийн нөлөө бүхий уран бүтээлчид хэмээн нэрлэжээ. 

Ингэхдээ тус хамтлагийг болон гишүүн тус бүрийн карьер, нэр нөлөөллийг ч тодотгожээ. BLACKPINK хамтлаг нь энэ оны наймдугаар сард MTV-ийн хөгжмийн шагнал гардуулах ёслолын үеэр "Pink Venom" дуугаа дэлгэн, есдүгээр сард "Born Pink" нэрт шинэ цомгоо нээн дэлхийн аялан тоглолтоо эхлүүлсэн юм. 

Жисү, Женни, Розе, Лиза гэх дөрвөн гишүүдээс бүрдэх тус хамтлаг “How You Like That” дуугаараа гурван ч Гиннесийн амжилтыг эзэмшдэг. Мөн BLACKPINK хамтлаг энэ онд  70 сая дагагчтай болсноор Youtube сүлжээний дээд амжилтыг эвдэж, тэдний суваг бүх цаг үеийн хамгийн олон дагагчтай албан ёсны уран бүтээлчийн суваг болсон юм. 

Эх сурвалж: Time

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
3
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.