Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Хүүхдийг хүүхэд чигээр нь байлгаж, дурсамжаар дүүрэн өсгөх 6 арга


Өнөө үед хүүхдүүдийг дэндүү эрт том хүн шиг байхыг шаардаж, хүүхэд насыг нь хангалттай мэдрүүлэхгүйгээр өсгөж байна гэх шүүмжлэл ихээхэн гарах болсон билээ. Хэрэв та хүүхдээ яг л өөрийн бага насаа яаж өнгөрүүлж байсан түүн шиг хүүхдээрээ, дурсамжаар дүүрэн, хөгжилтэй, гэгээлэг өсгөхийг хүсвэл энэ аргуудыг ашиглаад үзээрэй. 


1. Хүүхдэдээ үлгэр байнга уншиж өгч байх

Төсөөллийг нь хөгжүүлж, хаант улс, ид шидийн ертөнц, шидэт амьтдаар дүүрэн цоо шинэ ертөнцийн үүд хаалгыг нээн өгч, хүүхэдтэйгээ тэр тухай ярилцаж, үлгэрээ жүжиглэн үзүүлж, хамтдаа бүр үлгэр зохиож үзээрэй. Энэ болгон хүүхдийг тань нийгмийн хар бараан мэдээллүүд, бодит бүхнээс хамгаалж, өөрийнх нь жаргалтай ертөнцөд төсөөлөл дунд илүү амар тайван байлгах боломж юм.

2. Тоглох цагийг хангалттай гаргаж өг

Хүүхдүүд сурч боловсрох нь зайлшгүй хэдий ч тоглоом тоглох, хөгжилдөх цагийг заавал гаргаж өгөөрэй. Тэр дундаа компьютер болон утасны тоглоомоос хол байлгахыг хичээгээрэй. Тоглоомын талбай дээр тоглуулах, хамт тоглоомын төвүүдээр зочлох, хөзөр, шатар, даалуу, хөлөгт тоглоом тоглох зэрэг байвал илүү ойр дотно мэдрэмж төрүүлэх болно.  

3. Хамт хүүхэлдэйн кино үзэх

Та ч бас бага насаа дурсмаар байгаа бол хамт хүүхэлдэйн кино үзэх нь үнэхээр хөгжилтэй байх болно. Том Жерри хоёр, Барбины хүүхэлдэйн кинонуудаас авахуулаад Дисней, Ghibli гээд боломж гарсан орой болгон нэг кино хамт үзэж байгаарай.

4. Хамт аялах, агаар салхинд гарах

Хамт аялж зугаалах, агаар салхинд гарах нь маш сайхан дурсамжуудыг бэлэглэх болно. Эрүүл мэндэд ч тустайгаас гадна амьдралын эрүүл зуршил болж үлдэх болно. Ой модонд зугаалангаа амьтад ургамлын тухай ярилцаж, шинийг олж нээхэд нь туслаарай. Сониуч зан нь улам бүр нэмэгдэх болно.

5. Тэжээвэр амьтантай болох

Муур болон нохойноос авахуулаад үхэр зусаг, загас, шувуу гээд хүүхэд тань аль амьтныг илүү сонирхож байна түүнийг нь авч өгөөрэй. Амьтан тэжээх нь аливаа амьд амьтныг хайрлах сэтгэлийг улам бүр нэмэгдүүлдэг бөгөөд бусдад санаа тавьж сурах, хариуцлагатай байхад ч маш сайн сургана. Өрөвдөж энэрэх сэтгэл, хэн нэгэнд анхаарал хандуулан хамт тоглож цагийг өнгөрүүлэх нь түүнд маш их тусална. Гэхдээ сүүлийг үед гудамжинд хаягдсан амьтад маш их болж байгаа учраас эзэнгүй, гэр оронгүй амьтдаас сонгож нэг амьтныг ч гэсэн гэр оронтой болгохыг хичээгээрэй. Бас үнэхээр чадна, тэжээх болно гэж шийдсэн, бүх асуудлыг бодолцож үзсэн үедээ л амьтан аваарай. Үгүй бол бас л нэг амьтан эзэндээ хаягдан гудамжинд гарах болно гэдгийг сайтар бодоорой. 

6. Ухаалаг төхөөрөмжүүд, дэлгэцнээс хол байх цаг хугацаа гаргах

Зөвхөн амьд харилцааг бий болгож чадах, дэлгэц, утасгүй тийм орчинг бүрдүүлээрэй. Хамтдаа ямар нэг зүйл хийх, хөгжилдөх ямар гоё болохыг мэдрүүлээрэй. Үүний тулд та өөрөө ч үлгэрлэх ёстой. Хүүхдийнхээ хажууд утас оролдохоо багасгаж, аль болох амьд харилцааг эрхэмлээрэй. Гэхдээ үүнийг хүчээр биш эвээр хийх ёстойг бүү март. Шууд л ингэх ёстой гэж дайрахаас илүүтэй бага багаар дасгаж, хамт байх нь ямар чухал болохыг ойлгуулж ярилцаарай. Хүчлэх тусам хүүхэд улам зөрүүдэлдэг шүү дээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Хүүхдээ хичээнгүйлэн өсгөж буй эцэг эхчүүдэд дэм болох үгс
2
Өчигдөр
Нарциссист хүнээс хэрхэн зайгаа барих вэ?
3
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
санал болгох
1
4 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

bett 2022.12.24 192.82.76.165

hadgalj avaad huuhdtei bolohooroo zaaval hiij ugnuu <3

0 Хариулах