Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Шинэ жилээр крашдаа бэлэглэх ном + Мэдрэмжтэй дурсгалын үгс


Жилд нэг л тохиох шинэ жилийн баярын өдрөөр крашдаа ном бэлэглэн, сэтгэлээ илэрхийлэхийн зэрэгцээ ямар мэдрэмжтэй нэгэн болохоо харуулахыг хүсэж байна уу? Тэгвэл дараах номуудаас сонгож, сонирхлыг нь татах дурсгалын үг бичин бэлэглэвэл түүнд онцгой сэтгэгдэл төрүүлэх болно. 

#1 "Хайрлах урлаг", Эрих Фромм 

Дурсгалын үг: "Хамтдаа энэ урлагт суралцах уу?"

Хэрвээ краштайгаа танил, найзын харилцаатай бол номынхоо хамт гоё үзэг, дэвтэр дагалдуулж өгөөд "Сайн суралцаарай. Ойрын хугацаанд хэрэг болох ч юм бил үү?" гээд биччих. 

#2 "Хайрын дөчин дүрэм", Элиф Шафак  

Дурсгалын үг: "Дөчин дүрэм их санагдаж байна уу? Тэгвэл чамд "шипи" өгье. Хамгийн чухал дүрэм: Надтай хамт байхад л болно" 

Хэрвээ илүү их сэтгэгдэл төрүүлэхийг хүсэж байвал энэ номтой хамт Румигийн шүлгийн түүврийг бэлэглээрэй. Эсвэл Румигийн аль нэг шүлгийг гараар бичээд дурсгаарай. 

#3 "Love poems", Пабло Неруда

Хэрвээ крашаа "найрах" явц амжилттай өрнөж байгаа бол, энэ шинэ жилээр нэг мөр шийдвэртэй хариу сонсмоор байвал энэ номыг өгөхдөө "Tonight I can write the saddest lines... Or happiest?" гээд бичин бэлэглээрэй.

#4 "Мэдисон нутгийн гүүрнүүд", Роберт Ж.Уоллер

"Хайртай" эсвэл "Сайн" гэж хэлэхдээ хараахан бэлэн биш бол хамгийн аюулгүй, романтик сонголт "Мэдисон нутгийн гүүрнүүд" байх болно. Хэрвээ тэр энэ номыг уншчихсан бол "Арьсан хүрэмт Мадонна" бэлэглээрэй. 

Дурсгалын үг:

№1 "Хамгийн сайхан хайрын тухай ном гэсэн. Гэгээн хайрын баярын мэнд хүргэе."

№2 "Хэрвээ хүсвэл дараа киног нь хамт үзэх үү?" 

№3 "Би хязгааргүй өндөр уул толгодын дээгүүр нисээд л байсан. Нисээд л байсан. Энэ амьдралд ирэхээсээ өмнө олон жилийн тэртээд, бүр эрт дээр цагт. Чам дээр л ингэж нисэн ирэх гэж тэр олон жилийг туулсан байж..." (Номын хэсгээс)

#5 "Дурлалгүй ертөнцийн блюз", Г.Аюурзана

Дурсгалын үг:

№1 "Энэ ном хайрын тухай. Бас их нууцлаг. Яг л чам шиг..."

№2 “Хүмүүсийн сэтгэлийг хамгаас их догдлуулсаар ирсэн гуравхан гол нууц бий. Эхнийх нь Бурхан. хоёр дахь нь Үхэл, гурав дахь нь Дурлал юм” – Г.Аюурзана

#6 "Бяцхан хунтайж" Антуан дө Сэн-Экзюпер 

Хэрвээ та энэ номыг уншсан бол номонд дүрслэгддэг "малгай" дотор крашийнхаа дуртай зүйлийг зураад бэлэглээрэй. Өөрийг нь зурчихсан ч болно. 

Дурсгалын үг: Нэг ширхэг сарнайтай хамт "Will you tame me?" гэж бичээд бэлэглээрэй. Тэр утгыг нь асууж магадгүй тул өөрөө уншсан байх хэрэгтэй шүү.

#7 "Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй" Милан Кундера 

Дурсгалын үг: 

№1 "Энэ оршихуйг надтай хамт туулах уу?"

№2 "What then shall we choose weight or lightness?"

№3 "Энэ их нууцлаг ном. Гэхдээ л миний сэтгэлийг ихээр татсан. Яг чам шиг..."

#8 "Алдагдсан зүйлсийн жагсаалт", Юдит Шаланский

Дурсгалын үг: Номоо бэлэглэхдээ гарчиг хэсгийнх нь төгсгөлд крашийнхаа нэрийг биччих. Тэр эхэндээ анзаарахгүй ч, номоо унших явцдаа олж хараад инээмсэглэх нь гарцаагүй. Эсвэл "Энэ жагсаалтад яагаад чи байхгүй байгаа юм?", "Надаас юу алдагдсан гээч?" гэж бичиж ч болно.

#9 Жижигхэн хөөрхөн ном

Өөрт онцгой сэтгэгдэл төрүүлсэн эсвэл крашийнхаа сонирхдог төрлийн жижигхэн "хөөрхөн" номыг бэлэглээрэй. 

ЗурагТайлбар










Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Дэлхийн номын өдрөөр санал болгох ЕСӨН шинэ ном
2
2024.04.18
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
3
2024.04.17
Хаврын урт өдрүүдийг үр дүнтэй давж гарахад тань туслах АРВАН шинэ ном
санал болгох
1
14 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.