Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

2400 ам.долларын шагналтай "World illustration award-2023" зарлагджээ


Олон улсын дизайнеруудын хамгийн нэр хүндтэй тэмцээний нэг болох "World illustration award"-ийн энэ жилийн сунгаа зарлагджээ. Улс орон үл харгалзан шилдэг иллюстрэшн бүтээлийг олон төрөлд шалгаруулан, бүтээлийг нь олон улсад алдаршуулан танилцуулдаг нь тус тэмцээний онцлог. 

2023 оны бүтээлийг зар сурталчилгаа, номын ковер, арилжааны хэвлэл, алтернатив хэвлэл, хүүхдийн хэвлэл, бүтээгдэхүүний дизайн, редакцийн бүтээл, судалгаа, шинжлэх ухаан ба технологи, сайтын дизайн гэх 10 төрөлд хүлээн авах бөгөөд дизайн иллюстрэшн бүтээл нь ямар ч хэмжээтэй байж болох юм. Бүх төрлийн иллюстрэшн, анимейшн хөдөлгөөнт зураг, анимейшнээр оролцоход нээлтэй. 

2023 оны шалгаруулалтад оролцох бүтээл нь 2022 оны нэгдүгээр сараас хойш хэвлэн нийтлэгдсэн байх шаардлагатай. 18 нас хүрсэн, мэргэжлийн ба сонирхогч олон улсын уран бүтээлчид оролцох боломжтой. 

Уралдааны шалгаруулалтаас 500 бүтээлийн эхний шатанд шалгаруулж, үүнээс 200 бүтээлийг дараагийн шатанд шилжүүлэх болно. 

Бүтээлийг 10 төрөл тус бүрт шалгаруулан "Шилдэг мэргэжлийн ялагч" номинацид 2000 евро, "Шилдэг шинэ авьяас" номинацид 1000 еврогийн мөнгөн шагнал дагалдуулна. Бүтээл хүлээн авах эцсийн хугацаа 2023 оны хоёрдугаар сарын 14 тул доорх зурагт даран дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. 

"World illustration award-2022"-ийн шилдэг бүтээлүүдийг эндээс  хараарай.

   

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
2
3 цагийн өмнө
Краштайгаа амжилттай чатлахад чинь туслах 6 зөвлөгөө
3
4 цагийн өмнө
Бүсгүйчүүдийн краш Ма Дон Сок ирэх сард хуримаа хийнэ
санал болгох
1
5 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
1
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.