Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Ү.Энхжин “Монголын сайхан бичигтэн” уралдаанд хоёр жил дараалан түрүүлж, МУИС-д тэтгэлгээр суралцах боллоо


“Монголын сайхан бичигтэн” улсын 24 дүгээр уралдааны тэргүүн байрт эгч, дүүс шалгарсан билээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ЕБС-ийн 2Б ангийн сурагч Ү.Эмүжин, 11Б ангийн сурагч Ү.Энхжин нар тус уралдаанд түрүүлсэн. Ү.Эмүжин таван настайгаасаа бийрийн бичлэгээр хичээллэсэн бөгөөд өмнө нь “Сүегэр-2021” уралдаанд тусгай байрт шалгарч байв. 

Түүний эгч Ү.Энхжин өнөө жил тус уралдаанд мөн түрүүлж, МУИС-д Засгийн газрын тэтгэлгээр суралцах урилгыг гардаад байна. 

Тэрээр Хөвсгөл аймагт 2019 онд “Этүгэн”, 2020 онд “ГэГэ” үзэсгэлэнг бие даан гаргасан бол 2021 онд О.Оюунтунгалаг багштайгаа хамтран “Багш шавийн барилдлага” уран бичлэгийн үзэсгэлэнг гаргасан юм. “Монголын сайхан бичигтэн” уралдаанд 2018 онд гуравдугаар байрт шалгарч, 2019 онд тусгай байр эзэлсэн бөгөөд ийн сүүлийн хоёр жилд дараалан түрүүлжээ. Мөн “Сүегэр-2021” уралдааны уран бичлэгийн төрөлд тэргүүн байр, Монголын хүүхдийн ордны “Хичээнгүй бичигтэн” уралдааны тэргүүн байр эзэлсэн байна. 

Ү.Энхжин, Ү.Эмүжин нар одоогоор 110 гаруй бүтээлийн сантай. Мөн монгол бичгийг гүнзгийрүүлэн суралцагчдад зориулсан гарын авлага зохион хэвлүүлсэн аж. Түүнчлэн 2017 оноос хойш үндэсний бичгийн долоон сургалтыг мэргэжлийн багш, төрийн албан хаагч, сурагчид, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зохион байгуулаад буй юм. 

Тэрбээр "Би "Монголын сайхан бичигтэн" улсын уралдаанд амжилттай оролцож тэтгэлэг гардах зорилготой байлаа. Бэлтгэлээ зунаас эхлэн тууштайгаар хийсэн. "Үгээ алдаагүй бичиж чадах уу" гээд шантрах үе олон. Тэр бүрийд заавал тэтгэлэг авч олон жил өсгөн хүмүүжүүлж их эрдэмд сургасан аав ээжийнхээ ачийг хариулах ёстой гэж өөрийгөө зоригжуулдаг байсан. Тууштай хичээсний үр дүнгээ хүртэж, зорилгоо биелүүлж чадсаан" хэмээн өгүүлэв.

Охидын ээж Л.Ууганжаргал Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ЕБС-ийн англи хэлний багшаар 17 дахь жилдээ ажиллаж буй. “Монголын сайхан бичигтэн”  улсын уралдаанд 2004 онд дэд, 2006 онд тусгай, 2007 онд нэрэмжит шагнал, 2018 онд тусгай, 2021 онд тэргүүн байр, "Сүегэр 2021" уралдааны дэд байрт шалгарсан, ба “Мөнх тэнгэрийн бичиг” улсын уралдаанд гутгаар байр эзэлж байжээ.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
Элсэлтийн ерөнхий шалгалтад хэрхэн өндөр оноо авах вэ?
2
18 цагийн өмнө
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
3
Уржигдар
ХААН Банк “Цалинтай дадлагын хөтөлбөр”-өө 6 дахь жилдээ зарлаж байна
санал болгох
1
13 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
15 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
18 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.