Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Хоёр настайдаа өөрөө уншиж сурсан хүү Менсагийн хамгийн залуу гишүүн болжээ


Хоёр настай байхдаа анх хэрхэн уншихыг өөрөө сурсан Тедди гэх хүү Их Британийн Менсагийн хамгийн залуу гишүүн болоод байна. Менса гэдэг нь оюуны өндөр чадамжтай хүмүүст зориулсан хамгийн алдартай, томоохон байгууллага юм. Үүнд оюуны өндөр чадамжтай буюу 130-аас дээш IQ-тай, нийт хүмүүсийн 2 хувь нь л орох боломжтой.

Одоо 4 настай Тедди долоон өөр улсын хэлээр 100 хүртэл тоолж чаддаг гэнэ. Үүнд хятад хэл ч бас багтаж буй гэнэ. 

Теддигийн ээж Бет Хоббс түүнийг 26 сартай байхдаа зурагтаар гарч буй хүүхэлдэйн кино, нэвтрүүлгүүдийг үзээд дуурайж ярьдаг болсныг онцолсон байна. Хүү нь өдөр өнжүүлэх төвд байдаг байсан бөгөөд түүнийг үсэг үсгээр нь үгийг уншиж байгааг харсан багш нь гайхаж, цэцэрлэгийн багшийг дуудан шалгуулахад үнэхээр алдаагүй уншиж байсан гэнэ.

Удалгүй хүү нэг л өдөр "Ээж ээ, би хятадаар тоолж байна" гэж хэлсэн гэнэ.

Хүү гурван настай байхдаа Менсагийн гишүүн болсон. Гэхдээ түүний эцэг эх хүүгээ энгийн л хүүхэд шиг бага насаа өнгөрүүлээсэй хэмээн хүсэж байгаагаа илэрхийлжээ. Бас түүний найзууд яагаад уншиж, тоолж чадахгүй байгааг хүү гайхаж, яагаад өөрөө чадаад байгаагаа хараахан мэдэхгүй байгаа бөгөөд түүнийг аль болох энэ тал дээр даруу төлөв байлгаж өсгөхийг хүсэж буйгаа ч мөн хэлжээ. "Би уншиж чадна. Гэхдээ манай найз надаас хурдан гүйдэг. Тэгэхээр бид өөр өөрийн гэсэн авьяастай гэсэн үг" хэмээн хүү хэлжээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
9 цагийн өмнө
BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн шинэ инстаграм хаяг үзэн ядсан сэтгэгдлээр дүүрэн байна
2
12 цагийн өмнө
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
3
Өчигдөр
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
3
0
0
0
0
0