Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Хумсны будаг хатаагч төхөөрөмж эсийг үхүүлж, гэмтээдгийг тогтоожээ


Өнгөрсөн долоо хоногт “Nature Communications” сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар, гелэн будаг хатаагч UV буюу хэт ягаан туяа ялгаруулагч төхөөрөмж эс хувирах, үхэхэд хүргэдэг байх магадлалтай гэж үзжээ. Хумсны салонуудад түгээмэл ашиглагддаг хэт ягаан туяаны төхөөрөмжтэй ижил урттай долгион бүхий гэрэлд эсийг 20 минут байлгахад 20-30 хувь нь үхсэн бол 20 20 минутаар гурван удаа байлгахад 65-70 хувь нь үхэж байгаа нь ажиглагдсан байна. Амьтай үлдсэн эсүүдийн митохондри болон ДНХ-д өөрчлөлтөд орж, арьсны хавдрын тохиолдолд ажиглагддагтай төстэй мутац явагдаж байгаа нь харагдсан гэнэ. Өөрөөр хэлбэл, хумсаа гелэн будгаар будуулдаг, хиймэл хумс хийлгэдэг хүмүүс хэтдээ арьсны хавдартай болох магадлалтай аж. Сан Диего дахь Калифорнийн их сургууль биоинженерчлэл, эс, молекулын эмчилгээний дэд профессор, уг судалгааг эрхэлсэн эрдэмтдийн нэг Людмил Александров “Энэ төрлийн бүтээгдэхүүнүүдийг аюулгүй, эмээх зүйлгүй гээд л сурталчилдаг. Гэвч үнэндээ эдгээр төхөөрөмж хүний эс, молекулын түвшинд хэрхэн нөлөөлж байгааг хэн ч ул суурьтай судлаагүй л байлаа” хэмээжээ. 

Гэхдээ уг судалгааг хийхдээ уг төхөөрөмжүүдээс ялгардагтай ижил урттай долгион бүхий хэт ягаан туяаг эс дээр тусгасан нь ийм эрс ноцтой үр дүн гарахад нөлөөлсөн хэмээн зарим мэргэжилтнүүд цохон тэмдэглэв. Тухайлбал, уг судалгаанд оролцоогүй, арьсны өвчнөөр мэргэшсэн доктор Жюли Руссак “Яг хүний гар дээр туршвал ялгаатай үр дүн гарна. Хэт ягаан туяаны ихэнх нь арьсны дээд давхаргад шингэдэг. Петрийн аяганд хийсэн эсийг хэт ягаан туяанд шарах нь арай өөр. Арьс, арьсны дээд давхаргууд байхгүй нөхцөлд огт хамгаалагдахгүй байгаа гэсэн үг” хэмээжээ. Хэдий тийм боловч энэ судалгаа нь хэт ягаан туяагаар хатаагч төхөөрөмжүүд хортой гэдгийг нотлоход хангалттай гэж арьсны мэргэжилтнүүд үзэж байгаа юм байна. 

“Арьс борлуулагч төхөөрөмжүүд хорт хавдар үүсгэдэг нь нотлогдсон шүү дээ. Хэт ягаан туяагаар хатаагч төхөөрөмж бол тэр төхөөрөмжүүдийн жижигсгэсэн хувилбар л гэсэн үг” хэмээн Ютагийн их сургуулийн арьс судлалын дэд профессор Жулиа Кертис ярьжээ. Арьс борлуулагч төхөөрөмжөөс 280-400 нанометрийн хэт ягаан туяа ялгардаг бол хумсны салонуудад ашигладаг хатаагч төхөөрөмж 340-395 нанометрийн хэт ягаан туяа ялгаруулдаг аж. Гэхдээ LED гэрэл ашигладаг салонууд бас бий. 

Хэрэв та хорт хавдар үүсгэх магадлалтайг үл харгалзан хиймэл хумс, гелэн будалт хийлгэж байх бодолтой бол заавал хэт ягаан туяанаас хамгаалах тос түрхээрэй. Түүнчлэн хийлгэх мөчлөгөө холдуулахыг арьсны мэргэжилтнүүд зөвлөж байна. 

Эх сурвалж: CNN

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
Өчигдөр
ХХ зууны эхэн үеийн фитнес
2
Өчигдөр
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
3
3 өдрийн өмнө
Гэдэсний халдварт өвчнөөс хэрхэн СЭРГИЙЛЭХ вэ?
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.