
36 настай Луйс Суарез Бразилын лигт гурван тоглолт дараалан гоолдлоо
Луйс Суарез 36 насныхаа төрсөн өдрийг тэмдэглээд гурав хонож байгаа ч хөлбөмбөгийн авъяастнуудын өлгий нутаг Бразилд тодоор гялалзаж байна. Гремиод нэгдснээр эхний тоглолтодоо хэттрик хийж, хоёр дахь тоглолтодоо нэг гоолыг оруулсан бөгөөд харин гурав дахь тоглолтодоо хожлын гоолыг хаалганд хийв.
Суарез "Гремио"-д үнэгүй нэгдэхийн тулд MLS болон Саудын Арабын клубуудын саналаас татгалзсан юм.
Тэрээр мөн 2022 оны 7-р сарын 26-нд бага ахуйдаа тоглож асан "Насьональ" клубтээ үнэ төлбөргүй шилжиж, багаа Уругвайн Примера дивизионы аваргад түрүүлэхэд чухал үүргийг гүйцэтгэсэн билээ.
Замналынхаа оргил үеийг Аякс, Ливерпүүл, Барселона, Атлетико Мадридад клубуудэд өнгөрүүлсэн Суарез сүүлийн жилүүдэд ийнхүү мөрөөдлийнхөө аялалыг үргэлжлүүлж байна.