Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

“Алдаа гаргасан ч зогсож болохгүй, үргэлжлүүлээд бүжиглэх ёстой”


Өдгөө тав дахь жилээ бүжгээр хичээллэж буй Э.Сондор, Б.Хонгорзул нартай ярилцлаа. Тэд үеэлүүд бөгөөд хоёул есөн настай. Э.Сондор Өмнөговь аймгийн Гуравдугаар сургуулийн 4в ангид сурдаг. Харин Б.Хонгорзул Өмнөговь аймгийн Нэгдүгээр сургуулийн 3а ангид сурч байна.


-Та хоёрт бүжиглэх хэр сонирхолтой байдаг вэ?

Б.Хонгорзул: Бүжиглэх дуртай ч тэмцээнд орохдоо сандардаг. Алдчих болов уу, яадаг бол гэж бодогдоод л сандраад эхэлдэг. Өнөө жил Улсын АШТ-д бүжиглэхдээ зарим хөдөлгөөнөө алдаад байсан. Гэхдээ алдаа гаргасан ч гэлээ зүгээр зогсож болохгүй, үргэлжлүүлээд бүжиглэх ёстой.

Э.Сондор: Тэгэхгүй бол оноо хасагдаад л байна шүү дээ. Бас зарим хүүхдүүдийн гар нь хэтэрхий дээшээ савлаад байгаа харагдсан. Гараа нүднийхээ харалдаа барих ёстой гэж багш хэлдэг.

-Танай аймагт бүжгийн тэмцээн болдог уу?

Э.Сондор: Үгүй ээ.

Нэг удаа Хонгорзул “Улаан малгайт” үлгэрийн анчин нохойг зурж байгаад толгойг нь томруулчихсан. Түүнийг хараад бид инээлдсэн (инээлдэв)

-Бүжгийн дугуйлан нь долоо хоногт хэдэн удаа хичээллэдэг вэ?

Б.Хонгорзул: Гурван удаа. Энэ жилийн Улсын АШТ-д Сондор надтай адил хосын төрөлд мөн бүжиглэх байсан юм. Хамтарч бүжиглэх хүүхэд нь Хүүхдийн ордны Монгол бүжгийн анги руу ороод Сондор ганцаараа бүжиглэдэг болчихсон. Латин, монгол бүжиг хоорондоо өөр л дөө. Хэрвээ хоёулангаар нь бүжиглэвэл маневр гэдэг юм нь эвдрээд алинг нь ч бүжиглэж чадахгүй болно гэж багш хэлсэн. Харин би клубээсээ ганцаараа хослон бүжиглэдэг.

Э.Сондор: Хонгорзулын хамтрагч нь манай багшийн хүүхэд. 

-Ганцаарчилж, эсвэл хосоор бүжиглэх нь юугаараа ялгаатай байдаг юм бол?

Б.Хонгорзул: Ганцаарчилсан төрөлд өөрөө хичээгээд л мундаг бүжиглэж болно. Харин хосын төрөлд дангаараа хичээгээд нэмэргүй, хамтарч ажиллах ёстой. 

-Ирээдүйд ямар мэргэжилтэй болох вэ?

Э.Сондор: Би эмч болохыг мөрөөддөг. Яагаад гэдгээ сайн мэдэхгүй байна аа.

Б.Хонгорзул: Би зураач болохыг хүсдэг. Бас зургийн дугуйланд явж байгаа. “Өнхрүүш” үлгэрийн бүх зургийг нь зурсан.

-Чи үеэлдээ зургаа үзүүлсэн үү?

Б.Хонгорзул:  Харуулсаан.

Аав гэртээ дүүг хараад үлддэг. Бид бичлэг хийгээд аавд үзүүлдэг .

-Чамд ямар санагдсан бэ?

Э.Сондор: Адилхан болсон байна лээ. Нэг удаа Хонгорзул “Улаан малгайт” үлгэрийн анчин нохойг зурж байгаад толгойг нь томруулчихсан. Тэгээд бид хоёр инээлдсэн (инээлдэв). 

-Анчин нохойны толгойг яагаад томруулаад зурчихсан юм бол?

Б.Хонгорзул: Зургаа хооронд нь харьцуулж харахгүй, нэг талаас нь хөөж зурахаар харьцаа нь том, жижиг болчихдог. 

-Сондор зураг зурдаг уу?

Э.Сондор: Зургийн дугуйланд нэг удаа очоод байтал хот явах болоод дахиж дугуйландаа очоогүй ээ. 

-Та хоёр хэчнээн бүжгээр бүжиглэж чадах вэ?

Б.Хонгорзул: Би хамгийн ихдээ найман бүжгээр бүжиглэж чадна.

Э.Сондор: Би зургаан бүжиг чадна. Яагаад гэхээр, хосын төрөлд танго, румба гээд хоёр бүжиг нэмэгдчихдэг юм.

-Чөлөөт цагаараа юу хийцгээдэг вэ?

Э.Сондор: Дүүгээ хардаг. Дүүтэйгээ тоглоно, дүүдээ зодуулна (инээлдэв).

Б.Хонгорзул: Би айлын бага болохоор хамт тоглох ч хүн байхгүй. 

Э.Сондор: Хонгороогийн ах нь хотод байдаг. Эгч нь хичээл, сургууль гээд тоглох зав бараг гардаггүй юм аа.

-Та хоёрт муу бүжиглэлээ гээд уйлж байсан тохиолдол байдаг уу?

Э.Сондор: Байхгүй. Харин дараагийн удаад байр эзэлчихэж магадгүй гэж боддог.

Б.Хонгорзул: Шагнал авахгүй бол дараагийн тэмцээндээ илүү сайн хичээнэ.

-Аав, ээж хоёр нь тэмцээнийг чинь ирж үздэг үү?

Б.Хонгорзул: Үздэг.

Э.Сондор: Аав үзэж чаддаггүй. Дүүг тэмцээнд дагуулж явахаар талбайд гарч бүжиглэнэ гээд уйлаад байдаг юм. Тиймээс аав гэртээ дүүг хараад үлддэг. Бид бичлэг хийгээд аавд үзүүлдэг.

-Та хоёрт дургүй хичээл байдаг уу?

Э.Сондор: Байгаа. Монгол ёс хүмүүжил.

-Яагаад?

Э.Сондор: Манай ангийнхан ихэнхдээ шуугиад би юу ч ойлгодоггүй. Тэгээд л дургүй.

-Өөр дугуйланд явдаг уу?

Э.Сондор: Би усанд сэлэлтээр хичээллэдэг. Мэлхий сэлэлт сураад одоо өврөөр даллахаар сэлж сурч байгаа. Усанд сэлэлтийн тэмцээнд ороод дөрөвдүгээр байрт орсон. Харин Хонгорзул усанд сэлэлтийн дугуйланд явахаа больчихсон.

Б.Хонгорзул: Шууд сэлдэггүй. Эхлээд хөвөгчтэйгөөр дадаад дараа нь сэлж сурдаг юм. Хөвөгчөө авчихаар доошлоод живчих гээд байгаа мэт санагдаж, айгаад дугуйлангаасаа гарчихсан. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
2
5 цагийн өмнө
Монголын багууд 3х3 сагсан бөмбөгийн Азийн цомын эхний тоглолтдоо хожлоо
3
8 цагийн өмнө
Олимпын хошой алтан медальт Юи Охаши "Парис-2024" олимпод оролцох эрхээ авлаа
санал болгох
1
8 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.