Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Энэ жил 10 нас хүрч байгаа 10 тоглоом


Тоглоомын ертөнцөд хувьсал хийсэн олон бүтээл энэ жил 10 нас хүрч байна. Өнөөдрийг хүртэл үнэ цэнээ алдалгүй, тоглоом сонирхогчдын хайртай бүтээл хэвээр байгаа нь эдгээр тоглоомыг "классик" гэх тодотголтой болгож байгаа юм.


10. Assassin’s Creed IV: Black Flag

Хөгжүүлэгч: Ubisoft

2013 оны хамгийн их борлуулалттай тоглоомуудын нэг “Assassin’s Creed” 2020 оны байдлаар 15 сая хувь зарагдсан гэсэн үзүүлэлттэй байна.

9. Warframe

Хөгжүүлэгч: Digital Extremes

“Warframe” нээлтээ хийсэн эхний жилдээ төдийлөн амжилт олоогүй ч тоглогчдын зүгээс эерэг үнэлгээ авсан. Тоглогчид нь тогтмол өссөөр 2019 он гэхэд 50 сая бүртгэлтэй тоглогчтой болжээ.

8. Grand Theft Auto V

Хөгжүүлэгч: Rockstar

Алдарт “Grand Theft Auto” цувралын хамгийн сүүлд гарсан хувилбар нээлтээ хийгээд 10 жил болжээ. Фэнүүд нь “GTA6” хувилбарыг удаан хүлээж байна.

7. Tomb Raider

Хөгжүүлэгч: Crystal Dynamics

6. Dota 2

Хөгжүүлэгч: Valve

Шагналын сан нь 40 сая ам.доллар хүрч байсан “Dota 2” мөн адил энэ жил 10 нас хүрч байна. 2011 онд туршилтын хувилбараа танилцуулж байсан энэ тоглоом 2013 онд албан ёсоор нээлтээ хийж байсан юм.

5. The Last of Us

Хөгжүүлэгч: Naughty dog

Нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо нэг сая хувь зарагдсан “The Last of Us” тухайн жилдээ олон шагналын эзэн болж байсан. Бүх цаг үеийн шилдэг 10-т зайлшгүй ордог бэлгэ тэмдэг болсон тоглоомуудын нэг билээ.

4. Super Mario 3D World

Хөгжүүлэгч: Nintendo EAD Tokyo

“WiiU” болон “Nintendo Switch” дээр гарсан энэхүү хувилбар нь Марио франчайзын шилдгүүдийн тоонд ордог.

3. BioShock Infinite

Хөгжүүлэгч: Irrational Games

Дэлхий даяар 11 сая хувь борлогдсон энэ тоглоом Playstation 4, Xbox One, Nintendo Switch гээд бүхий л платформ дээр гарч байжээ.

2. Metal Gear Rising: Revengeance

Хөгжүүлэгч: PlatinumGames

1. Call of Duty: Ghosts

Хөгжүүлэгч: Infinity Ward

“Call of Duty” цуврал ямар их фэнтэйг тэдний ашгаас харж болно. “Ghosts” цуврал нь нээлтээ хийсэн эхний 24 цагт нэг тэрбум ам.долларыг олж байсан.


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
16 цагийн өмнө
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
2
Уржигдар
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
3
Уржигдар
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.