Өмнөд Солонгосын жүжигчин Сон Жун Ки Их Британийн жүжигчин Кэти Сондерс нар гэрлэлтээ батлуулсан, хүүхэдтэй болсон талаараа өнөөдөр /2023.01.30/ фенүүддээ хандсан ил захидлаараа мэдээллээ.
#1 Кэти Сондерс 1984 онд Лондонд төрсөн. 38 настай.

#2 Тэр 2002 онд хамгийн анх "A Scandalous Journey" кинонд тоглосон бөгөөд өнөөг хүртэл 24 олон ангит болон уран сайхны кинонд дүр бүтээжээ. Los Borgia (2006), Third Person (2013), The Lizzie McGuire Movie (2003) зэрэг киноны дүрүүд нь хамгийн алдартай.

#3 Тэр сошиал медиа "бараг л" ашигладаггүй бөгөөд түүний хувийн амьдралын талаар мэдээлэл төдийлөн байдаггүй. Албан ёсны инстаграм, фэйсбүүк хаяггүй.
#4 Кэти Сондерсийн хөрөнгийн хэмжээ энэ онд 15-20 сая ам.долларт үнэлэгдэж байна.

#5 Dispatch-ийн мэдээлснээр Кэти өнгөрсөн оны хавар Сөүлд нүүн ирж Сон Жун Кигийн хамт тансаг зэрэглэлийн хауст амьдрах болжээ. Хувийн багш хөлслөн солонгос хэл сурч байгааг ч эх сурвалжууд мэдээлжээ.

#6 Кэти Сон Жун Ки нар 2021 онд дундын найзаараа дамжуулан танилцсан бөгөөд 2022 онд 'Reborn Rich' киноны нээлтэнд анх хамтдаа оролцон олны хараанд өртөж байв.

Тэд мөн өнгөрсөн онд найзынхаа хуриманд хамт явсан нь олны анхаарлыг татсан ч албан ёсны мэдээлэл хийгээгүй байв.

#7 Сон Жун Кигийн агентлагаас тэд гэрлэлтээ батлуулсан ч хуримын ёслолын тов хараахан тогтоогүй, хос хоёр Их Британи болон Өмнөд Солонгост ирж буцан амьдрахаар төлөвлөж байгааг мэдээлжээ.

Сон Жун Ки 2017 онд жүжигчин Сон Хе Кётэй хуримлан, 2019 онд гэрлэлтээ цуцлуулж байв.

Эх сурвалж: Dispatch