Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Г.Ганбаяр 2022 оны Монголын шилдэг хөлбөмбөгчнөөр тодорлоо


Монголын хөлбөмбөгийн холбооны оны шилдгүүдийг тодруулах “Алтан бөмбөг” ёслолын ажиллагаа өчигдөр болж өндөрлөлөө. 2022 оны Монголын шилдэг хөлбөмбөгчнөөр Үндэсний шигшээ баг болон Словакийн хоёрдугаар лигийн “Комарно” клубийн довтлогч Г.Ганбаяр шалгарсан юм.
Тэрбээр 2016 оноос Унгарын Пушкаш академид суралцах болсон бөгөөд улмаар жилийн дараагаар багтайгаа мэргэжлийн гэрээг үзэглэн, залуучуудынх нь багт үргэлжлүүлэн тоглохоор болсон билээ.

Шилдэг хөлбөмбөгчинд нэр дэвшсэн 33 тоглогчоос хамгийн олон саналыг Улаанбаатар клубийн Б.Балжинням, Э.Мөнх-Эрдэнэ нар авч Г.Ганбаярын хамтаар сүүлийн шатнаа тунаад байв.

Монголын хөлбөмбөгчдөөс Европын багтай мэргэжлийн гэрээг байгуулсан анхны тоглогч болох Ганболдын Ганбаяр 2021 оноос Унгарыг орхиж Словак улсын 2-р лигийн баг болох КФС Комарно клубт өдгөө хоёр дахь улиралдаа тоглож байна. Өнгөрсөн улиралд 26 тоглолтод 5 гоол, энэ улирал эхэлснээс хойш 15 тоглолтод 5 гоол оруулсан үзүүлэлттэй байгаа юм.

Мөн өнгөрсөн онд Азийн цомын тэмцээний урьдчилсан шатанд Йемений эсрэг тоглолтод хоёр гоол оруулж, Монголын шигшээг ялалтад хөтөлсөн.

Сануулахад, тэрээр 2021 онд Унгарын дээд лигт “Пушкаш” багийнхаа хамтаар мөнгөн медаль хүртсэн билээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
125 кг: М.Лхагвагэрэл 2 дахь олимпдоо оролцоно
2
14 цагийн өмнө
97 кг: Г.Ганхуяг олимпын эрхээ авч чадсангүй
3
14 цагийн өмнө
86 кг: Б.Бат-Эрдэнэ олимпын эрхээ авлаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.