Одоо үед хамгийн их шуугиан тариад буй "The Last of Us" цувралыг даган гарч ирж буй зомби мөөгөнцрийн тухай асуудал дэлхий дахинд олон хүний анхаарлыг татаж байна. Энэхүү цуврал болон тоглоом дээр зомби мөөгөнцрийн халдвар хүмүүст тархаж эхэлснээс болж дэлхий орвонгоороо өөрчлөгдөж, хүмүүс амьд гарахын төлөө яаж тэмцэж буйг харуулдаг. Тэгвэл энэхүү кино болон тоглоом дээр гарч буй үйл явдал хэзээ ч болохгүй гэх баталгаа байхгүйг эрдэмтэд Dailymail.co.uk cайтад хуваалцжээ.

Их Британийн Манчестерын их сургуулийн Мөөгөнцрийн халдварыг судлах судалгааны ажилтан Норман ван Рижн энэ тухай маш чухал яриаг тус сайтад өгчээ.

"The Last of Us" цувралын эхний анги дээр эрдэмтэд ярилцлага өгч буй хэсэг гардаг. Мөөгөнцөр ямар аюултай тухай, бас нэг л өдөр хүмүүст халдварлах боломжтой тухай ярилцдаг шүү дээ. Би түүнийг 100 хувь үнэн гэж хэлнэ. Тус тоглоом болон цуврал шинжлэх ухааны баримтыг авч, илүү хөгжүүлж баяжуулан зохиолоо гаргасан гэхэд болно.
The New York Botanical Garden-ийн мөөгөнцөр судлаач, туслах куратор Жоао Араужо;
Ойролцоогоор 45 сая жилийн өмнө мөөгөнцөр анхны шоргоолжийг халдварлуулсан гэж бид үзэж байгаа. Анх шоргоолж бус цох хорхойд халдварладаг байсан ч дараа нь шоргоолжинд халдварласан. Учир нь тэд яг ижил модны их биед амьдардаг байж таарсан юм.
Араужо 35 орчим мөөгөнцөр шавжийг зомби болгодог нь батлагдсан тухай мэдээлсэн байгаа бөгөөд эдгээр нь АНУ, Бразил, Япон болон Африкийн зарим хэсэгт байдаг гэнэ.
Энэхүү бичлэгээс та шоргоолж зомби болж хувирч буй бичлэгийг үзэх боломжтой.
Энэхүү халдвар бидний яг одоогийн нөхцөл байдалд, ойрын хэдэн жилдээ хүнд халдахгүй байж болох ч бид "Хэзээ ч тийм зүйл болохгүй" гэж ярих ямар ч боломжгүй болохыг тэд онцолжээ.
Тийм зүйл болохгүй гэж би хэлж чадахгүй. Бид дэлхий дээр олон галзуу солиотой, боломжгүй гэж бодож байсан зүйлийг харлаа. Физиологийн үүднээс авч үзвэл, бидний бие махбодоор халдвар амьсгалын замаар дамждаг боловч шархаар дамжих тохиолдол ч байдаг. Энэ нь шоргоолжийг зомби болгодог мөөгөнцөрт тохирохгүй арга бөгөөд хүний уушгинд нэвчиж, халдварлуулах чадвартай болж, хөгжих хэрэгтэй болно.

Хүмүүс мөөгөнцрийн халдвар авах эрсдэлтэй ч дархлаа муутай хүмүүс тэр тусмаа их өртөх аюултай болдог. Бидний дархлаа бол биднийг хамгаалж буй гол зүйл. Мөөгөнцрийн халдвар мөн шоргоолжинд амьдарч, халдварлуулж байгаагийн шалтгаан нь шоргоолжны биеийн дулаан 26.7 градус орчим. Харин хүний биеийн дулаан дунджаар 36.7 градус. Тэгэхээр мөөгөнцөр бидэнд халдварлахын тулд биеийн хэмийн өөрчлөлтөд тэсвэртэй болж мутацид орох хэрэгтэй болно. Тэгэхээр яг одоо халдварлах боломжгүй байгаа ч ирээдүйд цаг уурын өөрчлөлт, мутаци, янз бүрийн өөрчлөлтөөс үүдэн хүнд халдварлах боломжтой юм.
