Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

ХОБО ЖИБЭ | МGK араар тавьсан уу?, бидний шинэ краш Бэлла Рамсей, бас бус хүмүүсийн хэрэг явдал


Өнгөрч буй долоо хоног хэл ам, хэрүүл ховын тал дээр бас ч гэж хоосонгүй сайхан долоо хоног боллоо. Супер Боул тэмцээний үеэр хагас цагийн шоугаа толилуулсан Рианна гал гал байсан ч зарим хүмүүс “хамгийн уйтгартай үзүүлбэрүүдийн нэг байлаа, олон дуун дээр ам барьлаа” гэцгээв. Харин Рианнагийн фэнүүд “Нялх хүүхэдтэй, бие давхар хүнийг өөр яалгах гээд байгаа юм бэ, амьдралаас ямар их юм хүсдэг юм бэ?” гэж өмөөрөв. Тийм дээ, түүний карьер өөрөө ямар агуу, супер од гэдгийн баталгаа болохын дээр, зүгээр л оршин буй нь бидний сэтгэлийг урж тасддаг учраас олон юм ярилгүй зүгээр л сүслээд үзэцгээ хүүхдүүд минь.

Мөн мягмар гарагт Валентины баяр тохиож хамаг л одууд хайрын мэндчилгээгээр бөмбөгдсөн бол зарим нь энэ өдрийг үзэн ядаж буйгаа илэрхийлсний нэг нь жүжигчин Аштон Кутчер байв. Тэрээр “Ёоо бүх л өдөр хайрын өдөр байх ёстой атал яахаараа жилд ганц өдрийг л тэмдэглэдэг байна аа? Эсрэгээрээ бүтэн жилжин хайрлаж, харин нэг өдрийг үзэн яддаг өдөр болгомоор байна!” гэжээ. Юун бүтэн жил хайрлах! Юун хайр майрсагийн. Нүүрсний хулгай, цагаан сар гээд манай улсад хайраас чухал асуудал олон байдаг юм!

За ингээд долоо хоногийн онцлох хобо жибэг тольдоно уу.

Бэлла Рамсейд хүйс "хэрэггүй"

Сүүлийн хоёр сард үзэгчдийн сэтгэлийг донсолгож буй үзэсгэлэнтэй, яруу цуврал бол HBO сувгийн “The Last of Us”  билээ. Энэ бүтээлийн гол дүр Элли охины дүрийг бүтээсэн британи жүжигчин Бэлла Рамсейн тухай хоёр баримт өгүүлье хэмээн саналаа. Үнэхээр чадварлаг жүжигчин болох шинжтэй тэрээр зөвхөн чадварлаг байгаад зогсохгүй ухаалаг гэдгээ хэвлэлд өгсөн ярилцлагуудаараа харуулжээ.

Бэлла өөрийгөө “залуу хатагтай”, “хүчирхэг залуу бүсгүй” зэргээр цоллуулах дургүй гэнэ. Учир нь тэр nonbinary буюу ямарваа хүйсийн хэм хэмжээнд хайрцаглагдахыг хүсдэггүй хүн аж. Эрэгтэй эсвэл эмэгтэй гэх мэт оноосон хүйсээр өөрийг нь тодорхойлохгүй байхыг хүсээд би ямарваа жендерийн дүр гэхээс илүү зүгээр л ХҮН гэж өөрийгөө боддог, тиймээс залуу бүсгүй, хатагтай гэж дуудуулахад эвгүй байдаг хэмээж. Майли Сайрус, Харри Стайлс, Жэйден Смит гэх мэт nonbinary, gender fluid буюу хүйсийн хувьд заавал нэг тодорхой категорит орох дургүй хүмүүс зөндөө л байдаг. Бэлла маань тэдний л нэг юм санж.

Хоёрт, тэрээр хэрхэн сошиал булли, сөрөг сэтгэгдлүүдээс ангид байж, сэтгэл зүйгээ хамгаалдаг талаараа ярихдаа “Би урд нь нийгмийн сүлжээнд хүмүүс юу гэж байна гэж их анзаарч, уншдаг байсан. Тэглээ гээд өөрийгөө өвтгөхөөс өөр юунд ч хүрээгүй. Харин одоо бол тэдгээрийг уншиж,  хүмүүс юу гэж ярихыг тоохоо ч больсон. Учир нь хүмүүсийн бодол бол хүмүүсийн л бодол. Дургүй бол намайг үзэхээ болиход л хангалттай. Тэглээ гээд надад хохироод байх юм үгүй.” гэжээ. Ухаалаг байгаа биз дээ. Алдар нэрийг дагаж сайн, муу бүхэн хамтдаа ирнэ гэдгийг эрт ойлгож. Тэгэхэд монголд яаж байна? Алдартай хүмүүс жаахан хэл аманд орвол нэг бол уурлаж, нэг бол уйлж лайв хийнэ. Дандаа л магтуулж байх санаатай. Үгүй шүү! Сөрөг гөлөгнүүдийг блок шүү!

Нэгнийхээ цусыг уугаад ч нэмэргүй хоёр

Бие биенийхээ цусыг уун тангараг өргөж, тахилын зан үйл хийсэн ч жил хүрэлгүй салж байгаа хоёр хүн байвал яах уу? Машин Ган Келли, Меган Фокс хоёр. За яахав угаасаа сална гэж мэдэж л байсан л даа. Эрийн хийморь, эмийн хийморь болсон хоёр импульсив хүн нэг дор юу л удах вэ. Гагцхүү нэг нэгнийхээ цусыг ууж, бие биенийхээ нэрийг шивүүлснийг нь бодохоор инээд хүрээд байгаа юм.

Салахын хооронд тийм крийнж зүйлс хийхгүй тэвчээд л явж байдаг юм шүү хүмүүс минь. Хайртынхаа цусыг уумаар санагдаад байна аа гэдэг нь хайрлаж дурласны тэмдэг биш, сэтгэцийн өөрчлөлттэй болсны тэмдэг шүү. Элэгний B,C вирусээр явмааргүй байгаа бол тийм мунхаг зүйл бүү хий. Ер нь тэгээд нэгнийхээ цусыг уугаад ч нэмэргүй! Салахаа тулбал юуг нь ч уусан сална. Нэр шивүүлэх нь үүний хажууд арай дээр, арилгаж болдог зүйл юм даа гэж аль хэдийн хэн нэгний нэрийг шивүүлчихээд явж байгаа хүмүүсийг тайвшруулъя даа.

Тэдний салж сарнисны шалтгааныг хүмүүс MGK араар тавьсных гэж хардаж байна. Учир нь Меган инстаграмдаа “Амьсгал чинь хүртэл хуурамч, өөрөө түүнийгээ амталж байна уу?’ гэж дуучин Бейонсегийн дуунаас эш татсан пост оруулсан юм. Монголоор бол “Эрчүүд бүгд хуурамч” гэдэгтэй агаар нэг юм даа.

Юү А Иний үснээс “марихуан илэрчээ”

Burning киноны од, солонгосын царай зүс сайтай жүжигчдийн нэг Юү А Ин янз бүрийн юм хэрэглэсэн хэрэгт холбогдоод буй. Сэтгэцэд нөлөөлөх эмийг хоёр жилийн турш хууль бусаар авч уусан хэмээн цагдаа нар сэжиглэн, үс, шээснээс нь шинжилгээ авахад марихуан татсан гэж гарчээ. Хэрэв та бүхэн санаж байвал хэдэн жилийн өмнө хэвлэлүүд энэ жүжигчнийг сэтгэл гутралтай эсвэл hypomania буюу хэт их хөөрөлд автах эмгэгтэй байж болзошгүй гэж бичиж байсан юм. За тэр ч яах вэ. Үснээс илэрдэг сонин юм тээ. Зүгээр сонин санагдаад л ийм мэдээ биччихлээ.

Пенн Баджли: Архи уудаггүй хүмүүсийн гэрэл гэгээн дор амьдарнам

YOU цувралын од Пенн Баджлиг та бүхэн урд нь жүжигчин Блэйк Лайвлитай үерхэж байсныг мэдэх үү? Тэд “Gossip Girl” шоугаар холбогдож гурван жил гаран хамт байсан билээ. “ЧИ” цуврал нэрд гарахын хэрээр олонд танигдаж буй Баджли саяхны нэгэн ярилцлагатаа “Би хуучин найз бүсгүйдээ талархаж явдаг. Миний амьдралд өгсөж уруудах цаг үе бишгүй л байлаа. Хүн жаахан алдар нэртэй болоод ирэхээр амьдрал улам төвөгтэй болдог. Хэзээ ч амархан, энгийн, аз жаргалтай болдоггүй. Тэр л замналаар би янз бүрийн бартаа туулж өдий хүрсэн. Тэглээ гээд архи дарсанд орж, янз бүрийн зүйл татаж хэрэглэж, донтогч болчихоогүй юм. Үүнийг би Блэйкийн ач тус гэж санадаг. Хорин хэдтэй ид залуу насандаа би түүнтэй үерхэж байсан агаад, түүний муу зуршлаас хол амьдралын зөв хэмнэл намайг элдэв буруу бүхнээс аварсан гэж боддог” хэмээжээ.

Архи тамхинаас хол, ариун гэгээн хүмүүст баяр хүргэе. Та бүхэн хажуудах хүндээ ийм сайнаар нөлөөлдөг байх нь. Та нарынхаа гэрэл гэгээн дор амьдарнам.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.02.05
Ники Минаж, Меган Ди Сталлион нарын хооронд юу болоод байна?
2
2023.03.09
ХОБО ЖИБЭ | Дэлхийн хамгийн хүчирхэг эмэгтэйг тодрууллаа, Suga хэнтэй гэрлэх вэ? Шерийн...
3
2023.02.09
Грэмми ёслолын хобо жибэ, Сэм Смитийн гал гал стиль
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
4
4
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин биш шүүмжлэгч 2023.02.17 59.153.86.200

Чөлөөт хэв маягаар бичнэ гэдэг хараалын үгсийг шууд утгаар ашиглаж нийтлэлийн хэв маягт өнгө төрх оруулна гэсэн үг биш шүү UBLIFE анхаар Барууны хэв маягийг нутагшуулах гэж байгаа бол редакцын ёс зүйгээ сайн сахь. Үүнийг чинь хүүхдүүд уншиж байгаа шүү

0 Хариулах


Lol 2023.02.17 153.191.199.138

Har tamhiig yaj shinjilj boldgiig ehleed unsh l daa. Шээс, үс, цусанд үзнэ. Setguulch aytain bol yumaa sudalj bicheech. Daraagiin zarig yumuu geshsh

1 Хариулах


Зочин 2023.02.18 66.181.190.14

pizda min sar shinedee saihan shineleerei

0 Хариулах


Зочин 2023.02.17 122.201.31.225

surug gulug vee

0 Хариулах


zulaa-d 2023.02.16 192.82.70.144

mi egj goy

0 Хариулах