UBLife Logo
Newsfeed

Жүжигчин Брюс Уиллис тэнэгрэх өвчтэй (деменц) болсон тухай мэдээлжээ

Жүжигчин Брюс Уиллис тэнэгрэх өвчтэй (деменц) болсон тухай мэдээлжээ

Жүжигчин Брюс Уиллисийн гэр бүлийн гишүүд жүжигчний биеийн байдлын тухай мэдээлэл хийлээ. Түүний эхнэр Эмма Хэминг Уиллис, жүжигчний хуучин эхнэр Дэми Мур, хүүхдүүд нь болох Румер Уиллис, Скот Уиллис болон Таллула Уиллис нар инстаграм дээрээ энэ тухай бичсэн байна.

Брюс Уиллис FTD (Frontotemporal dementia) буюу тэнэгрэх өвчтэй хэмээн оношлогдсоныг бид мэдэгдэж буйдаа харамсаж байна. Тус эмгэгийг оношлоход олон жил шаардагддаг. Энэхүү эмгэгийг анагаах ямар нэгэн эмчилгээ одоогоор олж нээгээгүй байгаа ч ирээдүйд энэ байдал өөрчлөгдөнө хэмээн сайн сайханд надйаж байна. Брюсийн биеийн байдал хүнд болж байгаа ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэхүү өвчинтэй холбоотой мэдээлэл, судалгааг сайтар хүргэж, хүмүүст анхааруулж, эмгэгийн цаашдын судалгаанд илүү их хүний анхаарлыг хандуулна хэмээн найдаж байна.

Жүжигчин Брюс Уиллис "Moonlighting" нэртэй телевизийн киноноос жүжигчний гараагаа эхлүүлсэн бөгөөд 1980-1990-ээд оны хамгийн амжилттай жүжигчдийн нэг юм. "Die Hard" кинонууд, 'Pulp Fiction,' 'The Fifth Element,' 'The Last Boy Scout,' 'Twelve Monkeys,' 'The Sixth Sense,' 'Looper' болон 'Moonrise Kingdom' гээд түүний тоглосон гайхалтай кинонуудыг та бүхэн мэдэх биз ээ. 

2021 онд Razzies хэмээх жилийн хамгийн муу кинонуудыг тодруулдаг наадам Брюс Уиллисийг "Жилийн хамгийн муу жүжиглэлт" гэх төрөлд оруулсан байсан бөгөөд түүний биеийн байдлын тухай мэдээлэл гарсны дараа тэрхүү төрлөөс хасч, уучлал гуйсан байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Театр, кино, концерт, номын баяр

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Театр, кино, концерт, номын баяр

Зуны дулаахан өдрүүд хаяанд ирж, мод навч ногоорсоор их хотын амьдрал илүү өнгөлөг, хөл хөдөлгөөнтэй болж эхлэлээ. Энэ долоо хоногт соёл урлаг, хөгжим, спорт гээд маш олон сонирхолтой арга хэмжээнүүд таныг хүлээж байна

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

14 хотод хуваагдахаа шахсан Улаанбаатар хотод маань хаврын хуйсагнасан өдрүүд үргэлжилж байна. Өөрийгөө завгүй байлгаж, сонирхолтой арга хэмжээнүүдээр ороод гарахад яагаад болохгүй гэж тийм ээ?

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Нарны илч өдрөөс өдөрт халуун дулаанаа бидэнд бэлэглэж буй шинэхэн долоо хоногийн мэндийг уншигчдадаа хүргэе. Энэ долоо хоногийн нарлаг, дулаан өдрүүдэд Улаанбаатарт болох арга хэмжээ, үзвэр үйлчилгээнүүдийн мэдээллийг энэ нийтлэлээс уншаарай.