Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Хэвийн боов, үлдсэн буузнуудаа "таргалахгүйгээр" хурдан шингээж идэх 8 арга


Зочдод зориулан хийсэн бууз, амттан шимттэнгүүдээ өөрсдөө идэх цаг дор та хэрхэн зохицуулах гэж байна даа? Ямартай ч энэхүү мэдээллийг та бүхэндээ нэмэр болох үүднээс оруулж байна.


1. Нэг айлд очоод 2-3 бууз идэж байгаа мэт цагийн баримжаатай идэх зарчим баримтлаарай. Нийлээд 400 орчим ккал гэсэн үг. Хэрэв та олон айлаар зочилдог байсан бол түүнийгээ дагаад идэх буузны тоо багасах учиртай шүү дээ. Өдөрт 20 бууз идэхэд 2300 ккал болно. Ийм хэмжээний хооллолт өдөрт л гэхэд хагас кг таргалах үндэс болно. Тиймээс зайтай, 2-3 бууз идэхэд болно.

2. Ус сайн уух. Хийжүүлсэн ундаа, жүүс зэргээ хойш тавиад ус л сайн уу. Хэвтэж байхдаа, зогсож байхдаа, зурагт үзэж байхдаа гээд байнга бага багаар шимэн уу.

3. Чихэрлэг зүйлийг хольж идэхээс сэргийлээрэй. Бууз, салат идэж байхдаа чихэр, савтай жүүс, хуурай идэх юм хольж идэж болохгүй. Хэр их хольж иднэ, тэр чинээгээрээ л жин нэмнэ гэсэн үг.

4. Ногооны салат, чихэр амттаны оронд жимс жимсгэнэ, зөгийн балтай, чацарганатай ус, аньсны шүүс гэх мэтээр ширээгээ “эрүүл” хүнсээр дүүргэвэл маш сайн. Их идсэн ч биед муугаар нөлөөлөх нь бага байх болно.

5. Нэг ширхэг хэвийн боовонд 2000 ккал агуулдаг учраас хоёр хоногийн хоолоо нэг дор идчихсэн юм шиг бие хүнд оргих мэдрэмж авч, жин нэмэхийг хүсэхгүй байвал нэг дор ихээр идэж болохгүйг анхаараарай.

6. Сууж байхдаа ч дасгал хөдөлгөөн хийх. Шингэн юм сайн ууж, хөдөлгөөнөө хязгаарлаж болохгүйг анхааруулъя. Энгийн дасгал хөдөлгөөнөөс холдож болохгүй шүү! Ядаж гараад гэрээ 3 тойрч алхаарай.

7. Бэлгэнд ирсэн чихэр шоколаднуудаа нэг дор битгий ид, хадгал. Дараа нь үнэхээр хүссэн үедээ гаргаж ирж идээрэй. 

8. Ажил хичээлдээ буузаа жигнээд авч яваарай. Гадуур өөр хоол идчээд, гэртээ ирээд нэмж буузаа идэх юм бол хүссэн хүсээгүй таргалах болно.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
2
17 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
2024.04.18
ХХ зууны эхэн үеийн фитнес
санал болгох
1
20 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.