Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

IELTS, TOEFL шалгалтын бэрхшээл бүрт туслах 20 TED илтгэл


Англи хэлний IELTS, TOEFL зэрэг шалгалт өгөхөөр шийдсэн ч зарим ур чадвараа арай илүү хөгжүүлмээр, юмсыг илүү хурдан цээжлэн тогтоомоор, тархиа илүү сайн ажлуулмаар санагдаж байна уу? 

Тэгвэл хэлний мэдлэгийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хэл сурах талаар сонирхолтой мэдлэг мэдээлэл өгч, юмсыг цээжлэн тогтоох ур чадварыг хөгжүүлэн, сэтгэл зүйгээ ч бэлтгэхэд туслах дараах шилдэг илтгэлүүдийг үзэхийг санал болгоё. Бичлэг бүрийн танд өгөх ур чадвар, мэдлэгийг уншаад сонгон үзээрэй. 

1. Шинэ хэл сурах талаар 20 хэл эзэмшсэн илтгэгч танд тун хөгжилтэй, сонирхолтой аргуудыг танилцуулах болно. 

Breaking the language barrier | Tim Doner

2. Гадаад хэлээр төрөлх хэл шигээ ярих арга, алдах  тусам сайжирдаг тул хэзээ ч бүү алдаанаас ичих хэрэггүй, ямар ч хэлээр ярих таван аргыг суралцаарай. 

Five techniques to speak any language | Sid Efromovich

3. Ямар ч ур чадварыг эзэмшихэд танд эхний 20 цаг хамгийн чухал нөлөөтэйг та мэдэх үү? Өдөр бүр анхаарлаа дээд цэгт төвлөрүүлэн 45 минутаар 20 өдрийн турш хичээллэхэд л та IELTS, TOEFL шалгалтад бэлэн болох болно. Гэхдээ яаж гээч? 

The first 20 hours — how to learn anything | Josh Kaufman

4. Хэлний шалгалтад бэлтгэхэд багагүй стресстэж, ядаргаанд орох нь бий. Тэгвэл өөрийгөө хэт их хүчлэлгүй тайван бөгөөд цуцалтгүйгээр хэрхэн суралцах талаар энэ илтгэлээс үзээрэй. 

How to stay calm when you know you’ll be stressed | Daniel Levitin

5. Гадаад хүнтэй нүүр тулан ярилцахаас өөрийн эрхгүй зүрхшээдэг үү? Харилцан ярианы үеэр өөртөө итгэлтэй байж, "нүүр хагарч" ярилцахад болон цааш цаашдын амьдралд ч хэрэг болох сонирхолтой аргуудыг илтгэлээс сураарай. 

Speaking Confidence Technique | Caroline Goyder 

6. Хэл ер нь бидэнд ямар хэрэгтэй вэ? Нэг үгийг нөгөөгөөр орлуулан ярилцахад л харилцан яриа огт өөр зүг рүү эргэдэг болохыг та мэдэх үү? 

What our language habits reveal | Steven Pinker

7. Хэдэн зуун шинэ үгс цээжлэх төвөгтэй байна уу? Тэгвэл цээжлэн тогтоох ур чадварыг сонирхолтойгоор хөгжүүлээрэй. 

The art of memory | Daniel Kilov

8. IELTS, TOEFL шалгалтын бичгийн хэсэгт тун их тусалж чадах илтгэл. Статистик мэдээллийг задлан унших, тайлбарлах ур чадварт суралцаарай. 

3 ways to spot a bad statistic | Mona Chalabi 

9. Шалгалтад бэлтгэх үедээ болон шалгалтын үеэр хэрхэн өөртөө итгэлтэй, тайван байж, ярианы хэсэгтээ өндөр оноо авах талаар санаа чилээж байвал танд туслах илтгэл шүү. 

Hacking language learning | Benny Lewis

10. Англи хэлний зүйрлэл, харьцуулал, хэлц үгсийг хэрхэн ашиглахад тань туслах гайхалтай илтгэл. 

Metaphorically speaking | James Geary

11. Энэ илтгэл танд тогтмол бэлтгэл хийх, шалгалтаа давах урам зориг өгөх болно. 

Programming your mind for success | Carrie Green

12. Бие даан суралцах, өөрийгөө сургах арга технологид суралцаарай. Зарим хүмүүс яагаад олон цаг хичээллээд амжилт олдоггүй хэр нь зарим нь яагаад цөөхөн цаг суралцаад л амжилтад хүрдэг гээч? 

What do top students do differently?

13. Үгсийн талаар суралцаж, хэрхэн ашиглах арга барилд хөтлөх илтгэл. 

Go ahead, make up new words! | Erin McKean

14. Шалгалтад бэлтгэх урам зориг, хүсэл эрмэлзэл, учир шалтгаан хайж байна уу? Тэгвэл сонголтын дараах боломжуудыг тооцоолоод үзээрэй. 

A new equation for intelligence | Ales Wissner

15. Та өөрийн суралцах арга барил, өөрт хамгийн сайн тохирох цээжлэх аргаа мэдэх үү? Хэрхэн өөрийгөө танин мэдэж, амжилттай суралцах вэ? 

Learning styles & the importance of critical self-reflection | Tesia Marshik

16. Аливаа юмсыг суралцахдаа тархи хэрхэн ажилладаг талаар мэдээд авчихвал илүү хялбар байх болно. 

This is your brain on communication | Uri Hasson

17. Өөртөө итгэлтэйгээр гадаад хэлээр ярьмаар байна уу? Тэгвэл сайн харилцан ярианы нууцуудыг судлаад аваарай. 

TED's secret to great public speaking | Chris Anderson

18. Товчхон бөгөөд үнэн зөвөөр өөрийгөө илэрхийлж сурсан байхад танд IELTS, TOEFL ярианы хэсэг ч, тэтгэлгийн ярилцлага ч амархан санагдах болно. 

10 ways to have a better conversation | Celeste Headlee

19. Ер нь яагаад заавал шинэ хэл сурах гэж? Шинэ хэл сурснаар таны амьдралд ямар үүд хаалга, боломжууд нээгдэх вэ? 

4 reasons to learn a new language | John McWhorter

20. Англи хэлний дуудлагаасаа ичсэндээ хангалттай ашиглаж чаддаггүй бол танд гайхалтай туслах дараах илтгэлийг үзээрэй. Та харамсахгүй. 

Why I keep speaking up, even when people mock my accent | Safwat Saleem

Эх сурвалж: Ieltspodcast

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
15 цагийн өмнө
BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн шинэ инстаграм хаяг үзэн ядсан сэтгэгдлээр дүүрэн байна
2
18 цагийн өмнө
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
3
Уржигдар
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
2
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.